Курск мужийн шалган нэвтрүүлэх боомт руу минометоор бууджээ

img

Оросын Курск мужийн Рыльск аймгийн Крупец тосгонд байх шалган нэвтрүүлэх боомт руу дөрөвдүгээр сарын 29-ний өглөө бууджээ. Энэ талаар мужийн захирагч Роман Старовойт мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдсан этгээдүүд миномёт ашигласан бөгөөд энэ хэргийн улмаас хохирсон хүн, эвдэрч сүйдсэн барилга байгууламж байхгүй гэнэ. Хилчид хариу гал нээн галын цэгийг устгасан хэмээн Старовойт мэдэгджээ. 

 

Курск мужийн Рыльск аймаг нь Украинтай хил залгаа оршдог юм. Өмнө нь мөн л Украины хилтэй залгаа Белгород мужийн Нехотеевка сууринд буудалцаан гарч байсан бөгөөд Украины талаас буудсан гэж ОХУ мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ