Буриадад хүүхдүүд хичээллэдэг спортын ордонд дайнд амиа алдсан цэргүүдтэй салах ёслол хийж байна
2022-04-29

Украинд өрнөж буй дайнд амиа алдсан цэргүүдийн тоогоор Буриад улс ОХУ-д хоёрдугаарт бичигдэж байна. Албан ёсны мэдээллээр, энэ улсаас цэрэгт татагдсан 102 хүн Орос, Украины дайнд амиа алдсан гэж "Люди Байкала" сэтгүүл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сараас эхлэн Улаан-Үдэд цэргийн алба хаагчидтай салах ёс хийх ажиллагааг 2021 онд баригдсан "Лукодром" спортын цогцолборт зохион байгуулж байгаа аж. Энэ спортын ордон нь Буриадад ихээхэн алдартай нум сум харвааны гол төв гэнэ. Хэдийгээр цэргүүдтэй салах ёс хийх ажиллагаа болж байгаа ч хүүхдийн спортын дугуйлангууд хичээллэсэн хэвээр байгаа аж.

 

"Барилгын нөгөө хэсэгт хүүхдүүд бэлтгэл хийж байна. Авс, шарил оруулж ирж байгаа танхимаас хэдхэн метрийн зайд хүүхдүүд бий" хэмээн "Люди Байкала" сэтгүүлбичжээ.

 

"Спорт цогцолборыг оршуулгын танхим болгосон нь эцэг эхчүүдэд таалагдахгүй байгаа. Саяхан хүүхдүүд бэлтгэл хийдэг танхимд цогцосны үнэр орж ирсэн. Аймшигтай үнэр хаа сайгүй" хэмээн эцэг эхийн төлөөлөл сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Люди Байкала" сэтгүүлийн мэдээлснээр, амиа алдсан цэргүүдийг Улаан-Үдэд авчирахад ихээхэн цаг хугацаа шаардагдаж байгаа, зарим тохиолдолд амиа алдсанаас нь хойш нэг, хоёр сарын дараа Улаан-Үдэд авчирж байгаа гэж сэтгүүлд бичжээ.

 

"Гуравдугаар сарын эхээр, Буриадад эхний шарилууд ирж байх үеэр Буриадын тэргүүн Алексей Цыденов оршуулах ёслолд хэдэнтээ оролцож байсан. Түүнийг сэтгүүлч, зураглаачид дагалдан явдаг байлаа. Некрологичид орон нутгийн гол хэвлэлүүдэд зориулан зураг авч өгдөг. Дараа нь оршуулга бараг л өдөр бүр болдог болсон, тиймээс ч Цыденов ч ирэхээ больсон" гэж "Люди Байкала" сэтгүүл бичжээ.

 

Улаан-Үд хотын спортын цогцолбор дахь салах ёс гүйцэтгэх танхимд олон цагдаа хамгаалалтад гардаг гэнэ. Тэд гэрэл зураг авахуулдаггүй, дүрс бичлэг хийхийг хориглодог аж.

 

"Буриад залуус амин зуулгаа бодон цэрэгт татагддаг"

Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-нд татагдан, Украинд амиа алдсан цэргүүдийн ихэнх нь Буриадаас гаралтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Гадаадын зарим хэвлэлээр ОХУ "бага ястнууд, тэр дундаа буриадуудыг олноор нь галын шугам руу илгээж байгаа" гэх мэдээлэл олонтаа гарч байлаа. Энэ мэдээлэл үнэний ортой байх магадлалтай бөгөөд учир нь Буриадад 14 цэргийн анги нэгтгэл байдаг. Эдгээр анги нэгтгэлүүдээс хичнээн цэргийн алба хаагчийг фронт руу илгээсэн нь тодорхойгүй. 

 

Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан юм. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.

 

"Буриад бол маш ядуу бүс нутаг. Эндэхийн эрчүүд мөнгө олохын тулд хойд зүг рүү ажиллахаар явах, эсвэл гэрээт цэргийн алба хаах гэсэн сонголт л байдаг. Бид Украинд амиа алдсан буриадуудын талаарх мэдээллийг харахад "төрсөн газар" гэдэг дээр аль нэг суурин бичээстэй байх жишээний. Өөрөөр хэлбэл бөглүү суурингийн залуус мөнгө олох гэж л хичээсэн байна. Тэдэнд орон сууцтай болох цорын ганц боломж нь цэргийн албанд гэрээгээр ажиллах. Ингэснээр тэд цэргийн алба хаагчдад зориулсан ипотекийн зээлээр Улаан-Үдэд байр сууц авах боломжтой. Өөрөөр бол ийм байр авч хүчрэхгүй" хэмээн сангийн тэргүүн Гармажапова хэвлэлийнхэнд ярьж байв.

 

Гармажаповагийн өгүүлснээр, Украинд хичнээн буриад хүн амиа алдсан талаарх нарийн мэдээлэл байхгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
израйлууд бол мисайл орж ирэнгүүт мисайл очиж агаарт нь устгаж дэлбэлдэг системтэй байхад украйн европ ану байхгүй юм байна. 2 сар мисайлаар бөмбөгдөж байхад 1 ч хаасангүй. израйлд л байдаг юм байна. ану зэвсгээр тусална гэчээд ийм хамгаалдаг автомат мисайл алгаа
2022-05-02
орос эргэж ссср ээ байгуулах юм гэнэ. ссср ыг оросууд байгуулж чадахгүй. ленин сталин байгуулсан болохоос оросууд байгуулаагүй. ленин сталин бол орос биш
2022-05-02
Тийн ш дээ. Орос эх оронгүй гуйлгачид хаа сайгүй дээрэм тонуул. Өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн хүчирхэг гээд бодчихсон малнууд. Хүчирхэг байх орос Оросыг оо алж байх хэнд хамаатай юм. Гагцхүү оросуудад нутаг усаа алдсан бидний ахан дүүс буриадууд маань л харамсалтай
2022-05-01
Угаасаа Оросууд жинхэнэ өлөн шар пиздаа нар шүү дээ. Дайнд тэргүүн эгнээнд дандаа бага ястангуудаа явуулсан байгаа юм. Өөрсдийнх нь цэргүүд нялзрай, нялцгансан хүүхнүүд шиг болсон. Орос Украйнтай байлдаж эдийн засгийн хямралд орж, дотоод бослого үймээн гарах үед нь бага ястан, автномит улсууд нь салан тусгаарлах хэрэгтэй. Ялангуяа Буриад, Тува нар салан тусгаарлах хэрэгтэй. Тусгаар улс болчоод бүх нийтийн санал асуулга явуулж Монголтой буцаад нэгдэх хэрэгтэй.
2022-05-01
Тийн ш дээ. Орос эх оронгүй гуйлгачид хаа сайгүй дээрэм тонуул. Өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн хүчирхэг гээд бодчихсон малнууд. Хүчирхэг байх орос Оросыг оо алж байх хэнд хамаатай юм. Гагцхүү оросуудад нутаг усаа алдсан бидний ахан дүүс буриадууд маань л харамсалтай
Мал шиг юм ярих юмаа
2022-05-01
Шаа:
Шаадаг аалз вэ
2022-05-01
Шаадаг аалз вэ
2022-05-01
Муу заяатай чонотой нийлсэн ноход шүү. Монголд байгаа монгол бурядууд хичнээн сайхан амар тайван амьдарч байна.
2022-05-01
Буриад залуус:Блят муу монголнууд гээд явуулын монголчуудыг дээрэмдэх,зодчих санаатай бас.
2022-05-01
Дайнд:
Зөвхөн гэрээт цэргийн албан хаагчид явж буй. Мөнгөөр алба хаадаг гэсэн үг.
2022-05-01
Тэгээд яагаад дайнд яваад байгаа юм? Орос ертөнцийг аврах гэж үү.
2022-05-01
Санаагаар болдог бол тэгмээр л байна. Гэхдээ бид хэтэрхий ядуу авилгалд идэгдсэн буурай хөгжилтэй орон өндөр хөгжилтэй амьдрал сайхан бол Буриадууд өөрсдөө нэгдэнэ гээд гүйгээд ирнэ. Одоо тэд чинь өөрсдийгөө Монгол гэж үзэхээ ч болсон.
2022-05-01
Оросын гэрээт цэргийн цалин эхний жил сард 10 000 рубль гэнэ. Манай мөнгөөр нэг 350к юмуудаа. Ийм мөнгөөр хүн алж, өөрөө үхэж, эрэмдэг болох хэрэг байна уу.
2022-05-01
Энд бичсэнээр бол буриад маш ядуу гэжээ. Тэд харин монголчуудын амьдралаас хэд дахин илүү боломжтой тансаг амьдардаг юм шүү дээ. Би өөрөө буриадад амьдардаг юм бгаан.
2022-04-30
Шаа:
Шаадаг аалз вэ
Шаадаг аалз вэ
Тэгээд яагаад дайнд яваад байгаа юм? Орос ертөнцийг аврах гэж үү.
undestnii ner baastsan orkuud. yadaj zugeer baildchij chaddagui engiin irgediig alj hyadaj deerem hiitsgeedeg
2022-04-30
Данко:
Өчигдөр Херсон мужид буриад цэргүүд бослого гаргаж орос, чеченүүд рүү шөнө дайрсан байна. 50 орчим буриад цэрэг. Тэдний хувь заяа тодорхойгүй байна.
2022-04-30
Zochin:
Mariupolioos amid yldsen hymyys,tend bga hymyysiin yariagaar buriaduud byr ilyy hertsgii bsn geh yum ..
2022-04-29
Чам шиг Оросын төлөө төрсөн гаж донтонд бол хэн ч байсан адилхан ш дээ хө.
2022-04-29
Хүрэлсүх:
Хаа хамаагүй хулмастай Оросын төлөө ингэж Монгол цустангууд амиа золих гэж. Кремлинг бөмбөгдөөд Монгол газар нутгаа буцааж авья
2022-04-29
Muusain Orosuud jijig undestnee ustgah neg arga bzdee
2022-04-29
Эх оронч:
Буриадын газар нутаг бол бидний оросод дээрэмдүүлсэн газар нутаг. Орос энэ дайнд ялагдвал бил дээрэмдүүлсэн газар нутгаа буцааж авах боломжтой болно. Энэ нутгаа ард түмэнтэй нь , адуу малтай нь , алт эрдэнэстэй нь буцааж авахыг хүсэхгүй монгол хүн байна уу?
2022-04-29
Мал шиг юм ярих юмаа
Санаагаар болдог бол тэгмээр л байна. Гэхдээ бид хэтэрхий ядуу авилгалд идэгдсэн буурай хөгжилтэй орон өндөр хөгжилтэй амьдрал сайхан бол Буриадууд өөрсдөө нэгдэнэ гээд гүйгээд ирнэ. Одоо тэд чинь өөрсдийгөө Монгол гэж үзэхээ ч болсон.
зочин:
- Cүүлчийн буриад цэргийг дуустал нь тулалдан үзэлцэнэ - гэж украины иргэд занаж байгаа сурагтай. Oлон ч буриад залуус үрэгдэх биз..
2022-04-29
Улс нь залуучуудаа цэрэгт татдаг биз дээ, солиороод уянгын гажилт шаагаад байх юм, наад буриадууд чинь тэгж ярьвал өөрсдийг Орос гэж боддог улс
2022-04-29
Дайнд:
Зөвхөн гэрээт цэргийн албан хаагчид явж буй. Мөнгөөр алба хаадаг гэсэн үг.
Чам шиг Оросын төлөө төрсөн гаж донтонд бол хэн ч байсан адилхан ш дээ хө.
Болд:
Хөөрхий дөө. Алдагдсан нутгийн минь Монгол цустай ард түмэн минь Их Оросын түрэмгий дайны бамбай болж дээ
2022-04-29
Улс нь залуучуудаа цэрэгт татдаг биз дээ, солиороод уянгын гажилт шаагаад байх юм, наад буриадууд чинь тэгж ярьвал өөрсдийг Орос гэж боддог улс
Харамсалтай бна Буриадууд нэг юм бодож бгаа л бхдаа
2022-04-29