Т.Доржханд: Би УИХ-ын чуулганы танхимд биш талбай дээр сууна
2022-05-02

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр жагсаал хийсэн залуучуудын хүлээлт талаар өнгөрсөнийг хэлж байна. Тиймээс дахин шаардлага тавьж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн тайван жагсаалыг ирэх пүрэв гаригийн 12.00 цагт зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээлэв.

 

 

Т.Доржханд “УИХ-ын гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа дахин давтаж, ирээдүйн 30 жилтэйгээ нүүр тулах юм байна. Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрчдийг УИХ нууцаар хэлэлцэж, хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг олонхоороо хамгаалаад авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл.

 

Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна. ХҮН-ыг төлөөлөөд ганцаараа сууж байгаа ч зөвийг дэмжиж, бодлогын өөрчлөлт хийж, УИХ-ын нэр хүндийг өсгөхөөр хоёр жил ажиллалаа. Өөрчлөлт гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхимаас биш гаднаас залуучуудаа уриалж, хамтдаа тэмцье” гэв. Түүний тэмцэл дараах шаардлагыг чухалчлах гэнэ.

 

  1. Ирээдүйн төлөө өнөөдөр тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Төрийн нүсэр, данхар тогтолцоотойгоор Монгол Улс хөгжихгүй. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийе.

  2. Улаанбаатараас өөр хот байгуулахгүй юм уу. Эдийн засгийн хотуудыг бий болгож, тулгуур төвүүдийг дэмжье. Эрдэнэт-Дархан-Хөтөлийг аж үйлдвэрийн хот, Замын-Үүдийг худалдааны хот, Хархориныг тээвэр логистикийн хот, Багануур-Налайхыг их дээд сургуулийн хот болгож, шийдлүүдээ зоригтой хийе. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.

  3. Яагаад 330 сум гэж. Оросын нөлөөгөөр хуваасан. 60 км тутамд хуваасан сумаа 150 км-т нэг сум байлгая. Ингэснээр сумдын тоо хоёр дахин буурч, зах зээл, ажлын байр үүснэ.

 

Мөн тэрбээр "Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл талбай дээр сууж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ыг шахна. Ингэхгүй бол Монгол өрөнд баригдаж, иргэд ядуурч, ажилгүй, орлогогүй, ирээдүйдээ итгэл мөрөөдөлгүй залуустаа болно. Энэ өөрчлөлтийг одоо л хийхгүй бол оройтно" гэдгийг хэлж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Буян Жагаа Доржхандын муулаад байсан, харин өөрөө Уламбаярын бурхан болсоны дараа хөрөнгө дээр нь орчих санаатай, авгайг нь нэг хэсэг эргүүлж гүйсэн гэж цуурах юм улсууд. Авгай нь буян жагсаал салаавч өгсөн юм байхаа
2022-05-03
чи чадахгүй орой болуут гэрлүүгээ гүйгээд алага болно 2 рт чамайг дагдаг хүн гэж байхгүй залуус чамаар яах юм
2022-05-02
АРААС ХУТГАЛДАГ Т.ДОРЖХАНД АРДЫН НАМЫГ ТАРААХ ГЭНЭ... Т.Доржханд гэдэг залуу эхнэр хүүхдээ хаян байж талийгаач Умбаагийн охинтой суун ядуу буурай байдлаасаа салсан гэдэг. Тэрээр улс төр сонирхон АН, МАН-ын үүд хавиар эргэлдэн дараалалд орж чадахгүй явахад С.Ганбаатар өөрийн байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний намд авч эрх мэдэлд олгосон нь өөрөө хөөгдөх дээрээ тулсан юм. Эхнэр нь нууц амрагаа авчраад гэрийн эзнийг хөөгөөд явуулчихлаа гэдэг шиг С.Ганбаатарын ХҮН-ыг булаагаад авчихаж билээ. Ерөнхийдөө МАН-ын дэмжлэгээр намын дарга болоод хаяг, таних тэмдэг зэргээ өөрчилсөн байна. Гэр орон намаа алдсан С.Ганбаатар гоншигнолгүй айл айлаар хэсч явдаг нэгэн болсон байдаг. Гэтэл Т.Доржханд гэр оронтой болгосон С.Ганбаатарт ач санахын оронд араас хутгалж явах юм. Мөн МАН-ын ойр зуурын ажилд гүйж явсан тэрээр АН-ын байр суурийг эзэлсэн гэж үзсэн учир Засгийн газрыг унагаана хэмээн ярьж байна. Их далжигнаад байвал МАН сүүлээ шарван эвдэрхий тэвштэй нь үлдээж мэдэх юм шүү. Халдашгүй байдлын хорооны гишүүн биш С.Ганбаатарыг онцлон муулж байгаа нь сайн хүний шинж биш. Талийгаач Умбаагийн найман тэрбум төгрөгийг цацан УИХ-ын гишүүн болсон тэрээр МАН-ыгаа бас хутгалж эхлэв.
2022-05-02
зөв л юм ярьж байншдээ дэмжнээ
2022-05-02
Ochnoo. Demjij bna.
2022-05-02
энхээ:
Ийм их хурлын гишүүн байгаад яахав эхлээд сайн туршлага мэдлэг амьдралын ухаан суух хэрэгтэй
2022-05-02
Teg teg
2022-05-02