Эрдоган Путинтэй хэлэлцээ хийнэ
2022-05-02

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийх болсон талаараа мэдэгдсэнийг РИА Новости мэдээллээ. 

 

Эрдоганы мэдэгдсэнээр, тэрбээр энэ долоо хоногт Оросын Ерөнхийлөгчтэй утсаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн Украины асуудлыг зохицуулах талаар Анкара эсвэл Стамбулд тодорхой алхмууд хийгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгдэл хийхдээ, Путин, Зеленский нарын уулзалт Туркт "ойрын өдрүүдэд" болж магадгүй хэмээн онцолж байлаа. Украины сөргөлдөөнийг зохицуулах, тэр дундаа Москва, Киевийн хоорондын хэлэлцээнд зуучлахад Турк ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин