АНУ-ын тэргүүн хатагтай Украины дүрвэгчидтэй уулзана
2022-05-02

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Румын, Словакт айлчлан, Америкийн цэргийн алба хаагчид болон Украины дүрвэгчидтэй уулзана гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д тавдугаар сарын наймны өдөр тэмдэглэдэг Ээжүүдийн өдрөөр Америкийн тэргүүн хатагтай Словакт Украины эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй уулзах юм байна. Үүнээс өмнө, тавдугаар сарын зургааны өдөр Румын дэх "Михаил Когэлничан" агаарын баазад очиж, АНУ-ын цэргийн алба хаагчидтай уулзах юм байна. 

 

Түүнчлэн Жилл Байден Бухарестад Румыний засгийн газрын төлөөлөгчид, Америкийн дипломатууд, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудтай уулзахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин