Зеленский: Миний амь насанд халдах оролдлого 10 удаа гарч байсан

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Австралийн Nine Network сувгийн 60 Minutes төслийн сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ өөрийнх нь амь насанд халдах оролдлого 10 удаа гарч байсан хэмээн өгүүлжээ.
"Нэг их олон биш ээ. Арван удаа амь насанд халдах оролдлого гарч байсан. Өөрөөр хэлбэл ердөө л 10 хүн л намайг хөнөөхийг хүсэж байна гэсэн үг, энэ нь тийм ч аймаар биш. Дэлхий нийт бодлогод нь хэрхэн хандаж байгаагаас харахад ОХУ-ын Ерөнхийлөгчид л илүү их асуудал байгаа байх" хэмээн Зеленский өгүүлжээ.
Сэтгүүлчид түүнийг алдартай болж байгаа талаар ярихад Зеленский "Надад ирсэн нэр алдар сэдэл болж байдаг. Учир нь энэ нэр алдрын үнэ цэн нь дайн гэдгийг мэдэж байгаа учраас тэр" хэмээн хариулжээ. Түүнчлэн ийм их алдартай болно гэж огт бодоогүй, ямар ч Ерөнхийлөгч байсан ард түмэнтэйгээ л үлдэх байсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ