Оросын хөл бөмбөгийн багуудыг Европын тэмцээнд оролцохыг хориглов

img

Оросын хөл бөмбөгийн клубуудыг 2022/2023 улирлын Аваргуудын лиг, Европын лигт оролцохыг UEFA хориглосон гэж тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

"2022/23 улиралд UEFA -ийн клубийн тэмцээнүүдэд Оросын багууд оролцохгүй" гэж UEFA -ын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

ОХУ Украин руу халдсаны улмаас UEFA болон FIFA -ын хоёрдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Оросын клубууд болон шигшээ багийнхныг олон улсын тэмцээнүүдээс хассан юм. Энэ шийдвэр "дараагийн мэдэгдэл гарах" хүртэл хүчинтэй байх аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ