Чех Оросоос авах хийн төлбөрөө рублиэр хийхгүй
2022-05-03

ОХУ хөрш Украин руу халдсанаас үүдэн барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа. Хориг арга хэмжээ тавьж эхлэх үеэр л ОХУ "нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалт гаргаж, энэ жагсаалтад өөрсдийнх нь эсрэг эдийн засгийн хориг тавьсан орнуудыг багтаасан. Мөн энэ жагсаалтад багтсан орнуудад байгалийн хий нийлүүлэхдээ рублиэр тооцоо хийх журам гаргаж байв. 

 

Ийм журам баталснаас хойш Европын олон орон үүнийг эсэргүүцэж, зарим орон рублиэр төлбөр хийхээс татгалзсаны улмаас Газпром байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байлаа. Оросын тавьсан "тулган шаардалт"-ыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэх орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 

 

Тодруулбал, Чех улс Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхгүй хэмэээн тус улсын Үйлдвэр худалдааны сайд Йозеф Сикела мэдэгджээ. Түүнчлэн шаардлагатай бол Оросоос газрын тос худалдан авахгүй хэмээн онцолсон байна. 

 

"Чех улс цаашид ч хийн төлбөрийг еврогоор хийх эрмэлзэлтэй" гээд Чехийн CEZ компани нь Оросоос шууд хий худалдан авдаг цорын ганц компани, энэ компани цаашид ч еврогоор төлбөрөө хийнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Мөн Европын холбоо хамтын худалдан авалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, хангалттай нөөц бүрдсэн тохиолдолд 2022 оны сүүлээс эхлэн Оросын газрын тосонд хориг тавихыг дэмжинэ гэж Йозеф Сикела мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч  Владимир Путин дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн "нөхөрсөг бус орнууд"-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай зарлиг гаргасан.  Ингэснээр хийн худалдаанд оролцогчид "Газпромбанк"-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой аж. Энэ нь гагцхүү хийн хоолойгоор дамжуулж буй "Газпром"-ын нийлүүлэлтэд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Ёстой харая л даа
2022-05-03
Mongiig ogohguu hudalaa horig tabij tsaraatsaj bgaa ch de.:
Baruuniihan hiig evrogoor aban geed bgaa ni evropiin banking hiij tegeed horig tavij tsartsaaj hiin ni vnegui heregleed bna.odoo orosiin 300 terbumiin mongiig ni tsartsaaj haysan bgaa sh de.
2022-05-03