Ромын пап Москва явж, Путинтэй уулзахад бэлэн

Ромын пап Франциск Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахын тулд Москва явахад бэлэн гэнэ. Энэ талаараа тэрбээр Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Ромын папын өгүүлснээр, тэрбээр Путинтэй уулзаж, Украины хямралыг зохицуулах талаар хэлэлцэхийн тулд Оросын нийслэл рүү явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг Орос Украинд "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлснээс 20 хоногийн дараа ОХУ руу илгээжээ.
"Одоогоор хариу аваагүй, Путин ийм уулзалтыг яг одоо хийж чадахгүй, хүсэхгүй байсан ч итгэж найдсан хэвээрээ байна" хэмээн Ромын пап өгүүлжээ.
Түүнчлэн, Москвад очихоосоо өмнө Киевт зочлох төлөвлөгөөгүй байгаа гэнэ. "Эхлээд би Путинтэй уулзах ёстой" хэмээн Ромын пап өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ