Оросын цэргүүд Азовсталь үйлдвэр рүү дахин дайрч эхэллээ
2022-05-04

ОХУ Украин руу довтолсноос хойш Мариуполь хотыг эзлэх зорилт тавин, хэдэн долоо хоногийн туршид тулалдаж байлаа. Мариуполийн төлөөх тулаан бол энэ дайны гол хэсгүүдийн нэг, энэ хотыг эзлэснээр Орос улс Донбасс-Крымийг холбох хүзүүвч коридортой болох бөгөөд энэ нь дайны гол зорилтуудын нэг гэж цэргийн шинжээчид онцолдог.

 

Украины зэвсэгт хүчний зүгээс ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж, улмаар Мариуполь хотод байх "Азовсталь" үйлдвэрт энэ хотыг хамгаалагч гол хороо байршин, Оросын цэргүүдтэй тулалдаж байв. Гэсэн ч дөрөвдүгээр сарын сүүлээр Путин тушаал өгснөөр энэ үйлдвэр рүү дайрахгүй гагцхүү бүсэлсэн байршилд байсан юм.

 

Харин саяхнаас байлдааны ажиллагаа дахин сэргэж, мягмар гарагт Оросын цэргүүд "Азовсталь" үйлдвэр рүү хэд хэдэн талаас дайрсан гэж Мариуполь хотын Эргүүлийн цагдаагийн газрын дарга Михаил Вершинин мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна.

 

 

"Бараг бүтэн өдрийн туршид артиллерийн болон агаарын довтолгоо үргэлжилсэн. Автобус явах үеэр завсарлаж байлаа. Шөнө ч довтолсон. Одоо үйлдвэрийн хэд хэдэн талаас дайрч байна. Бид эсэргүүцэл үзүүлсээр байна” хэмээн Вершинин мэдэгджээ. 


Дайралтын талаарх мэдээллийг “Азов” хорооны орлогч командлагч Святослав Паламарь ч “Украины үнэн” сонинд баталсан байна.


“Шөнөжин агаараас бөмбөгдсөн. Энгийн иргэдийн дундаас хоёр эмэгтэй амиа алдсан. Одоо Азовсталь руу дайрч байна” хэмээн Паламарь сэтгүүлчдэд ярьжээ. 


Ийнхүү дайралт эхэлсэн тухай мэдээлэлтэй зэрэгцэн энэ үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил амжилттай зохион байгуулагдсан гэж НҮБ мэдэгдлээ. 


“Мариуполь хотын “Азовсталь” ган цутгамлын үйлдвэрийн нутаг дэвсгэр болон бусад газраас НҮБ, Улаан загалмайн нийгэмлэгийн хяналтан дор зохион байгуулсан аюулгүйн гарцаар 101 энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн” хэмээн Украин дахь НҮБ-ын зохицуулагч Оснат Лубрани мэдэгджээ. 


Түүний өгүүлснээр, эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүд, ахмад настан гэсэн энгийн иргэдийг “Азовсталь” үйлдвэрийн доогуурх хонгилоор дамжуулан нүүлгэн шилжүүлсэн аж. 


“Тэд хоёр сарын дараа нарны гэрэл харлаа” хэмээн НҮБ-ын зохицуулагч мэдэгджээ. 


Путин Азовсталь руу довтлохоо зогсоохыг тушаасан нь 


Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын цэргүүдийг Украины Мариуполь хотыг хамгаалагчдын гол түшиц хэсэг болсон “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэр рүү дайрахаа зогсоохыг тушаасан юм. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ ийм давшилт хийх шаардлагагүй хэмээсэн. 

 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Путин, Шойгу нар уулзах үеэр Путин “Аж үйлдвэрийн бүс рүү давших шаардлагагүй, давшилтыг зогсоохыг тушааж байна. Ийм тохиолдолд бид цэрэг, офицерүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тэр үйлдвэрийн объектууд дээр газар доогуур мөлхөх хэрэггүй. Энэ үйлдвэрийн бүсийг ялаа ч нисэхээргүй болгож бүсэл” хэмээн тушааж байлаа

 

Ийнхүү гэнэт давшилтаа зогсоохыг тушаасан нь цэргийн хор хохирлыг багасгах,улс төрийн яриа хэлэлцээ хийх боломж үлдээх, гол төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг болох “Азовсталь”-ийг нэг мөр “дуусгачихгүй” гэсэн эдийн засгийн шалтгаан гээд хэд хэдэн учир шалтгаантай байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байв. 


Мариуполь яагаад чухал вэ? 


Мариуполийн төлөөх тулаан бол энэ дайны гол хэсгүүдийн нэг, энэ хотыг эзлэснээр Орос улс Донбасс-Крымийг холбох хүзүүвч коридортой болох бөгөөд энэ нь дайны гол зорилтуудын нэг гэж шинжээчид үздэг. 

Мариуполийн нутаг дэвсгэрт Оросын арми бүрэн хяналтаа тогтоох нь цаашдын хэлэлцээнд тамга хөзөр болно гэж үзэж байгаагаа Францын олон улсын харилцааны хүрээлэнгийн цэргийн шинжээч Лео Периа-Пенье "Евроньюс" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолж байв. 


Энэ хот бүрэн эзлэгдвэл Орост цаашдын гарцыг нээж өгч, Украины цэргүүд хүнд байдалд орно гэж цэргийн шинжээчид нэг бус удаа өгүүлж байлаа. 


Мариуполь бол Донецк мужид байх, Азовын тэнгисийн эрэг дээрх томоохон хот юм. Өнөөгийн дайны улмаас энэ оны гуравдугаар сараас хойш хотын нийт барилга байгууламжийн 90 гаруй хувь нь сүйджээ. 

 


Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
ганц улстай ингэж бж баруунханд няц даруулна энэ иванууд ганц хөзөр нь цөмийн зэвсэг шив их гүрэн гэх шиг чааваас.ганц монголыг л дээрэлхэж чада бусдыг ч лол..
2022-05-05
Хоцрогдсон:
Оросын техник байлдааны арга барил хоцрогдсон. Энгийн иргэд 2 Сар нар үзээгүй гэдэг аймшиг шүү. Ингэж л тамлаж бна даа.
2022-05-04
Жирийн иргэдээ гаргахгүй байгаа украйнчууд сөнөтүгэй
2022-05-04
жирийн хүмүүсийг алаад байгаа нь муухай байна оросууд сөнөтүгэй
2022-05-04
Яасан ч дайрч дуусдаггүй юм бэ дээ. Хоёр сарын өмнө л дайрч байсан цаасан армитай улс юм аа даа хөөрхий хэдэн монгол байхгүй байсан болтяана даа энэ оросууд
2022-05-04
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-04
Зочин:
Оросууд ялагдаад ирэхээрээ хорссондоо пуужин их харваж эхэллээ. Каспийн тэнгисээс голдуу харваж байгаа. Өндөр нарийвчлалтай пуужингийн нөөц багассан тул байгаагаараа л балбаж байна. Төмөр зам, эмнэлэг, сургууль, орон сууц. Ер нь хамаагаа алдсан
2022-05-04
Путлер шиг худалч хүн байхгүй, дайрахгүй гэж байгаад дайрна. Ялалтын баяраараа ямар нэгэн амжилт гаргамаар байдаг. Чаддаггүй, аргаа бараад 70 хоног дайрч байгаа нөгөө муу хотоо дуусгах гээд улайрч байгаа нь
2022-05-04
оросууд нөгөө нэг чих дүлүйрүүлдэг бөмбөгөө хэрэглэхгүй юм байх даа, чихээ дараад л гараад ирдэг гэсэн
2022-05-04