Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2022-05-04

 

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

 

2022 оны 05 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

 

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

 

2022 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7, 8-нд ихэнх нутгаар дулаарна.

Shuud.mn
Сонин хачин