Зеленский: Украиныг сэргээн босгоход 600 тэрбум доллар шаардлагатай

Дайны хөлд сүйдсэн Украиныг сэргээн босгоход хамгийн багадаа 600 тэрбум доллар шаардлагатай гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг The Wall Street Journal мэдээлжээ. Түүний өгүүлснээр, "дэд бүтэц, орон сууц, үйлдвэрүүдийг" сэргээн босгоход ийм хэмжээний мөнгө шаардлагатай гэнэ.
"Өмнө нь би 600 тэрбум долларын хохирол учирсан талаар ярьж байсан. Бид сүйдсэн бүхнийг сэргээн босгож чадна, та нар манай улсыг хөл дээрээ босоход дэмжиж ыболно. Энэ боломжийг ашиглаж, Киевт компаниудынхаа офисыг байгуулж, Украинд ажил хэрэг эрхэл. Ингэснээр та бүхэн Европт томоохонд тооцогдох 40 сая хүнтэй зах зээлд хөл тавих боломжтой" хэмээн Зеленскийн WSJ сонины зохион байгуулсан гүйцэтгэх захирлуудын цахим уулзалтанд оролцох үеэрээ мэдэгджээ.
Түүний өгүүлснээр 600 тэрбум гэдэг тоо нь багцаалдсан тоо гэнэ. Мөн Зеленский Украинд ажиллах барууны компаниудад ашигтай нөхцөл санал болгоно хэмээн амалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ