Хятадын компаниуд Оросоос авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлжээ
2022-05-04

Хятадын хувийн өмчит, газрын тос боловсруулах үйлдвэрүүд Оросоос авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлсэн талаар Financial Times  мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оростой харилцсанаас үүдэн хоригт орж болзошгүй эрсдэл байгаа тул төрийн компаниуд Оросоос газрын тос авахаас татгалзсанаар хувийн компаниуд худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон байна. Эдгээр хувийн компаниуд ОХУ-аас хямдралтай үнээр газрын тос худалдан авч байгаа талаар эх сурвалж онцолжээ.

 

Хятадын Шаньдун мужийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчийн ярьснаар, Украины хямрал эхэлснээс хойш АНУ хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж болзошгүй гэж болгоомжилсны үндсэн дээр газрын тос боловсруулах хувийн компаниуд худалдан авалтынхаа талаар нийтэд зарлалгүйгээр Оросын нийлүүлэгчидтэй харилцах болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин