Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт пуужин харважээ
2022-05-04

БНАСАУ Япон тэнгисийн зүгт пуужин харважээ. Энэ нь тив алгасах баллистик пуужин байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлснийг Ёнхап агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын дөрөвний 12:07 цагт пуужин харвасан талаарх мэдээлэл ирсэн байна. Одоо Өмнөд Солонгосын цэргийнхэн пуужингийн тусгал, нислэгийн өндөр зэргийг судлаж байгаа аж.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улс хүчтэй цохилт өгөх зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа хэмээн саяхан мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өө сдакууд чинь манай тэжээгчийг яах гээд байнаа
2022-05-07