Б.Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх хуулийн ажлын хэсэг байгуулна
2022-05-04

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан “Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийт 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Цаашид өр барагдуулалтыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн.

 

...Цаашид Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаагаа хангах, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх, зайлшгүй шаардлагатай байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр бонд бий. Үүнээс бидний онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь тус бонд нь Засгийн газрын баталгаатай. Тиймээс Хөгжлийн банкыг дампуурлын ирмэгт авч ирээд байгаа чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл байна. Засгийн газар Хөгжлийн банкны хүндрэлтэй байдал, чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх, ажлыг шуурхайлан орсон. Иймд энэ жилийн зургаадугаар сарын 30 болон арванхоёрдугаар сарын 31-ний хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Бодитой үр дүн гаргаж байж тайлангаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Улмаар ирэх оны дөрөвдүгээр улиралд төлөгдөх хоёр бондыг амжилттай төлж барагдуулах, нөхцөл болох юм.

 

Энэ жил чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд Самурай бондыг бүрэн төлөх зорилт тавьж ажиллаж байна. Чанаргүй зээлүүдтэй ажиллахад  хууль, хүчний байгууллагуудын оролцоо чухал байна. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ
2022-05-04
Зочин:
Сумбаатарын оролцохгуй юм гэж алга. Данхан толгойтын гар хол бологч дуу нь.
2022-05-04