Украины Зэвсэгт хүчин: ОХУ 24 500 хүнээ алдсан
2022-05-04

ОХУ-ын арми Украин руу халдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Оросын тал өөрт учирсан хор хохирлын талаар нэг л удаа мэдээлсэн бол Украины тал Оросын хохирлыг тогтмол мэдээлсээр байгаа юм. Гэхдээ Оросын армид учирсан хохирлын талаар Украины зүгээс гаргасан мэдээллийг дайны нөхцөлд нягтлах, шалгах боломжгүй. Украины Зэвсэгт хүчин тавдугаар сарын дөрөвний өдөр Оросын хохирлын талаар дахин мэдээлэл хийлээ. 

 

Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын дөрөвний хооронд Украинд нийт 24 500 орос цэрэг амиа алдсан, устгагдсан цэргийн техникийн тоо нэмэгдсээр байгаа хэмээн Украины зэвсэгт хүчин онцолжээ. 

 

Орост учирсан хохирол (Украины Зэвсэгт хүчний мэдээллээр)

Бие бүрэлдэхүүн  – 24 500 хүн 
Танк ‒ 1077 
Байлдааны хуягт машин ‒ 2610 
Артиллерийн систем – 491 
Шуурган галын тийрэлтэт систем- 163 
Агаараас эсэргүүцэн хамгаалах систем - 81
Онгоц – 194 
Нисдэг тэрэг – 155
Автомашин, автоцистерн - 1867 
хөлөг онгоц, завь - 10

Шуурхай тактикийн төвшний дрон  – 303 .
Тусгай техник – 38 
Далавчит пуужин – 87 

 

Ийм тоон мэдээллийг Украины Зэвсэгт хүчин гаргасан байна. Харин ОХУ хуулиндаа цэргийн хохирол нь төрийн нууцад хамаардаг тул хичнээн хүн амиа алдсан талаар огт зарладаггүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees
2022-08-28
Мөнхжаргал.:
Алдсан юм бага байгаа шүү
2022-05-04
Усан болдод:
Эргүү тэнэг хүн л Орос, Белорусс мэдээ үзнэ. Хэвлэлийн эрх чөлөөгүй улс бодит мэдээлэл өглөө юу
2022-05-04
Орос олон хүнтэй үхэж барагдах биш
2022-05-04
ха ха гоё хэлжээ:
барууны тархи угаалтанд гоё хариулт өглөө
2022-05-04
Болд:
Үнэн мэдээлэлийг youtube-дээр БЕЛСАТ -н мэдээнээс сонс
2022-05-04
Усан болдод:
Эргүү тэнэг хүн л Орос, Белорусс мэдээ үзнэ. Хэвлэлийн эрх чөлөөгүй улс бодит мэдээлэл өглөө юу
хэрэв үнэн бол украйн газар нутгаа алдаад л, ялалт байгуулаад л байна
2022-05-04
Мөнхжаргал.:
Алдсан юм бага байгаа шүү
ха ха гоё хэлжээ:
барууны тархи угаалтанд гоё хариулт өглөө