Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулна
2022-05-04

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Тус чиглэлийн төмөр зам 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад орох, төлөвлөгөөг танилцуулж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалт 76.4 хувьтай явагдаж байна гэж яамнаас мэдээлж байна. Тус чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг холбогдох яамнаас мэдээлж байгаа. Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын ажлын явцын талаар Сайд нар тогтмол мэдээлэл хүргэж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
АМЖИЛТ ХҮСЬЕ
2022-05-04