ЕХ Оросын газрын тосонд хориг тавина
2022-05-04

Еврокомисс Оросын эсрэг тавих хориг арга хэмжээгээ чангатгаж, газрын тосны хориг тавих санал гаргасан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

"Оросын газрын тосноос хагас жилийн хугацаанд татгалзах, харин газрын  тосны бүтээгдэхүүнээс оны эцэс хүртэл татгалзахыг бид санал болгож байгаа" хэмээн Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляейн Европарламентад хориг арга хэмжээний зургаа дахь багцыг танилцуулахдаа мэдэгдсэн байна.

 

Барууныхан Оросыг олон жилийн хөгжлөөр ухрааж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн том байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд нь саад болох үүднээс түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг тавьсаар байгаа юм. АНУ болон бусад хөгжингүй орнууд Оросын газрын тос, хийн, нүүрс худалдан авахаас татгалзсан ч Оросын энэ түүхий эдээс Европын ихэнх орон ихэхээн хамааралтай тул Оросоос энэ төрлийн бүтээгдэхүүн огт авахгүй байх боломж бүрдэхгүй байв.

 

Харин Европын холбоо Оросын газрын тосонд хориг тавьбал энэ нь хүндхэн цохилт өгөхөөр алхам болно гэж шинжээчид үзэж байна. Газрын тос хийн салбар Оросын төсвийн орлогын тал хувийг, экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин