Далай ашиглах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
2022-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Миний бие Далай ашиглах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Хуулийн хэлэлцүүлгийг эхний явцад зөрүүтэй ойлголтууд гарч ирж, нэгтгэсэн. Нэгдсэн чуулганаар оруулах үед бас дахин зөрүүтэй санал гарч ирсэн учраас нэг удаа хойшлуулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр нэгтгэсэн энэ асуудал дээр дахиад зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, Умард Ирландын нэгдсэн вант улсын далай ашиглах захиргаанаас үнэлэмж хийлгэнэ, Элчин сайдын яамнаас чиглэл авна зэрэг үл ойлгогдох зүйл ярьсан учраас энэ хуулийг ЗТХЯ, ЗТХ-ийн сайдын харьяанд байдаг Далайн захиргааны хоорондох асуудлаа шийдэж нэгдсэн байр суурьтай болж байж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийг газрын дарга биш ЗТХ-ийн сайд татах ёстой. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулж өгнө үү.

 

 

Түүний горимын саналыг гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2016 онд МАН-ын Засгийн газар ЭМДС, НДС-г төрийн санд байршуулах шийдвэр гаргасан. НДС-ийн чөлөөт үлдэгдэл 290 тэрбум төгрөгийг Монголбанкны үнэт цаасан дээр байршуулах, үүнийг дамжуулсан банк 5 хувиас хэтрэхгүй шимтгэл авах тухай тогтоолын төслийг Төсвийн зарлагын дэд хороо дэмжсэн. Цаашдаа энэ тогтоолыг хэрэгжүүлэх замаар ЭМДС-ийн чөлөөт үлдэгдлийг шилжүүлэх ёстой. Энэ тогтоолыг Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч.

 

 

Хадгаламжийн даатгалын корпорацийн чөлөөт үлдэгдэл 2.5 хувийн хүүтэйгээр Монголбанкинд байршдаг. Энэ сангуудыг мөнгийг Монголбанкны үнэт цаасанд байршуулах замаар арвижуулах хэрэгтэй. Эдийн засгийг эрүүлжүүлж, мөнгөний эргэлтийг зохистой байдалд оруулах тогтоолын төслийг хэлэлцүүлэхийг хүсэж байна.

 

Үргэлжлүүлэн Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Shuud.mn
Сонин хачин
duger:
manaid dalain huuli geech ym bh heregtei yu? hiisver ymand balairch bhaar ene tuul gol sebiin hol zergee hamgaalah buteen baiguulalt hiih huuli sanaachilval boloh uu? Munhorgil gishuunee!
2022-05-06