ШУУД: Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна
2022-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

 

 

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл оногдуулсан байна. Үүний 97 хувийг нь иргэнд, 3 хувийг нь хуулийн этгээдэд оногдуулсан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт зөрчлийн 93 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зөрчил эзэлж байна.

 

Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох, шийтгэл оногдуулсан байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчилд зөвлөх туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулснаа ХЗДХ-ийн сайд танилцууллаа.

 

Мөн торгохоос өмнө сануулдаг болох зохицуулалтыг тусгажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ер нь зорчлийн хуулийг оорчлож зам тээврийн осол гаргаагуй хот хоорондын замд 80 км цагаас дээш хурдтай явсан бол торгодогийг болих хэрэгтэй нэг удаа сануулах хэрэгтэй шуу дээ
2022-05-05