Дайн эхэлснээс хойш 1,1 сая хүн Украинаас Оросыг зорьжээ
2022-05-05

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын арми Украин руу довтолж, дайн эхэлснээс хойш 5,5 сая гаруй  хүн эх орноо орхин дүрвэхээс аргагүй болсон талаар НҮБ мэдээлж байсан.

 

Харин эдгээр дүрвэгчдээс 1,1 сая нь ОХУ-д ирсэн гэж тус улсын Батлан хамгаалахын удирдлагын үндэсний төвийн дарга Михаил Мизинцев мэдэгджээ. Түүний өгүүлснээр, энэ тоонд өөрсдийгөө тунхагласан "Бүгд найрамдах ард улсууд" болон Украины аюултай бүс нутгуудад амьдарч байсан хүмүүс багтаж байгаа гэнэ.

 

Орос руу украинчууд дүрвэж байгаа талаар Украин ч өмнө нь мэдээлж байсан юм. Гэхдээ Оросын арми иргэдийг албадан, хүчээр Орос руу явуулж байгаа хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин