Цагаан ордон: Орос дайнд хэдийнэ ялагдсан

Зорилгодоо хүрч чадаагүй гэдэг талаас нь харвал Орос Украинтай хийсэн дайнд ялагдсан гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
"Оросууд ялалтаа тодорхойлж байсныг нь харгалзан үзвэл тэд хэдийнэ ялагдсан. Путин Киевийн гудмаар марш явуулаагүй, энэ улсын нутаг дэвсгэрийг эзлээгүй" хэмээн Жен Псаки мэдэгджээ.
Псакигийн өгүүлснээр, ОХУ Украины нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийн эзлэх төлөвөлгөөтэй байсан ч энэ зорилгодоо хүрч чадаагүй гэнэ. Түүнчлэн тэрбээр АНУ Украиныг бүхий л талаар дэмжсээр байгааг онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ