Хятадад бүх нийтийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулахад 257 тэрбум долларын зардал гарна
2022-05-05

БНХАУ-ын эрх баригчид "тэг ковид" зарчим баримталж, хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол илэрч байгаа ч коронавирусийн халдвар илэрсэн бүсүүдэд хөл хорио тавьж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байгаа юм. 

 

Ийнхүү бүх нийтийг коронавирусийн шинжилгээнд хамруулах зардал нь жилд 257 тэрбум доллард хүрч болзошгүй гэнэ. 2021 онд гэхэд л бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажилд гаргасан БНХАУ-ын зардал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1,5 хувийг эзлэж магадгүй гэж Хятадын макро шинжээч Тао Чуань үзжээ. 

 

Түүний үзэж байгаагаар, баярын өдрүүдийн дараа олон нийтийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж, 505 сая хүнийг шинжилгээнд хамруулахад зардал нь 257 тэрбум долларыг давна гэж шинжээч тооцоолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин