Финланд, Швед НАТО-д элсэхийг АНУ дэмжинэ

Финланд, Швед НАТО-д элсэх хүсэлтэй байгааг АНУ дэмжиж байгаа хэмээн Цагаан ордон мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
"Битд НАТО-ийн нээлттэй хаалганы бодлого, улс орон бүр гадаад бодлого, аюулгүй байдлынхаа талаар өөрсдөө шийдвэр гаргах эрхийг бид хатуу дэмжинэ" хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна.
Финланд болон Швед улс олон жилийн туршид аливаа цэргийн эвсэлд нэгдэхээс зайлсхийж байсан ч ОХУ Украин руу халдсаны дараа байр сууриа өөрчилсөн юм. Одоо эдгээр орнуудад НАТО-д элсэх хүсэлт гаргах талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ сард энэ асуудал шийдэгдэж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ