Туршлагатай алхагчдын санал болгож буй алхалтын ТАВАН чиглэл  
2022-05-06

Энгийн хүн 20 минутад 1.5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжилтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их каллор шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм. Та долоо хоногийн нэг өдөр заавал явган алхаж хэвшээрэй. Учир нь таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.

 

 

Явган алхах нь хүний бие, эрхтэнд тэр ч байтугай сэтгэл санаанд эерэг нөлөөг үзүүлдэг. Явган алхалт нь дараах гайхамшгийг танд мэдрүүлэх болно.

 

Үүнд :

1. Стресс тайлагдаж, нойрондоо сайн болж, сэтгэл санаа дээрдэнэ

2. Холестрины хэмжээ багасгана / ихсэхээс сэргийлнэ/

3. Ясны сийрэгжилтийг удаашруулна

5. Илүүдэл жингээ хасахад тусалж жингээ барина

6. Хөл гар, гэдэс, нурууны булчинг хөгжүүлнэ

7. Зүрхний титэм судасны өвчин болон цус харвах эрсдэлийг бууруулна.

 

Алхалтын ач тусыг мэдсэн ч хаашаа, ямар замаар явахаа мэдэхгүй байна уу? Эсвэл тогтсон нэг чиглэлдээ л байнга алхдаг юм биш биз? Тэгвэл Монголын явган алхалтын холбооны туршлагатай алхагчид дараах маршрутуудыг санал болгож байна.

 

1.Цэцээ гүн оргил

 

 

Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг зорихыг санал болгоё. Ууланд авирах, алхахаар төлөвлөж байгаа хэн бүхний заавал үзэх, туулах ёстой чиглэл юм. Ихэнхдээ Төр хурахын ам, Төв аймгийн талаасаа Манзуширын хийд гэсэн 2 чиглэлээр алхдаг. Тус хоёр чиглэлийн нийт урт нь 17-18 км. Гэхдээ энэ чиглэлд алхах бол зүйрлэшгүй сайхан байгалийг харан баясаж, өөрийн мэдэлгүй бишрэн хайрлах болно. Алхагчдын гаргасан жим, тэмдэгийг даган алхвал аюулгүй. Гэхдээ замын урт, цаг улирлын нөхцөл байдал зэргийг тооцож, бэлтгэлтэй алхахыг зөвлөе. Манзушир хийдээс алхахын тулд 60 шахам км замыг автомашинаар туулах хэрэг гарах бөгөөд харьцангуй дэд бүтэцтэй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн.

 

   2.Дугуй цагаан үзэсгэлэнт ойн цоорхой

 

 

Улаанбаатарчуудын алхдаг хамгийн түгээмэл чиглэл бол Зайсангийн амнаас Дугуй цагаан хүрэх маршрут. Та Зайсангийн амны эх рүү тултал явснаар алхагч нарт зориулсан автомашины зогсоолын байршилд хүрнэ. Төв номын сангаас Ч:72 дугаарын автобус явах тул нийтийн тээврээр ч явсан болох юм. Нийт алхалтын замын урт 4.5 км. Алхалтын замын аль ч хэсэгт явсан тун сонирхолтой бөгөөд хүнд ихэд дассан хэрэмнүүдийг хооллож, гол горхин дээгүүр гарч, ойн дундуур алхалтын жим даган алхах үнэхээр жаргалтай. Танд огцом өгсүүр санагдсан хэсгүүдэд түр амсхийж, хэт ачаалал авахаас сэргийлж алхахын зөвлөж байна.

 

 3.Баянзүрх уул

 

 

Улаанбаатар хотын зүүн зүгт сүндэрлэн орших, тахилга сүлдэт Баянзүрх уулыг амралтын өдөр зорин агаарлах хүмүүс нэлээдгүй болжээ.  Баянзүрх уул руу бидний мэддэг Ургах наран хорооллын зүүн хойно байрлах уулын амаар өгссөөр оргилд хүрэх юм. Алхах зам бартаа саад харьцангуй багатай. Тэр ч байтугай уулын бэлд автомашины зогсоол хийж, уулын оргил хүртэл цементэн зам тавьсан байдаг тул таныг явган алхахад ихээхэн дэм болно. Өөртөө илүү ачаалал авч алхахыг хүсвэл та алхалтын эхлэх цэгээ өөр чиглэлээс сонгох боломжтой. Тухайлбал, Гачууртын талаас, уулын хяр нурууг дагаж алхсаар ч хүрч болох юм. Гэхдээ илүү аюулгүй, эрсдэл багатай байдлыг чухалчлах нь хамгийн чухал тул эхний хувилбарыг сонгохыг зөвлөж байна.

 

4.Чингэлтэй Зүрх уул

 

 

Улаанбаатар хотын хойморт орших өгөөмөр сайхан хангай, эрдэм номын  ерөөлтэй гэх Чингэлтэй хайрханы Зүрх ууланд алхах үнэхээр үзэсгэлэнтэй бас харьцангуй хөнгөн, зам жим нь ихэд тодорхой. Уулын орой хэсэгт том том, сул чулуутай тул энэ хэсэгт танаас нэлээд анхаарал шаардах болно. Уулын оргилоос нийслэл хотоо бүхэлд нь тольдох боломжтой, үзэгдэх орчин гайхалтай. Та Чингэлтэйн автобусны эцсийн буудал хүртэл явсаар алхалтын эхлэх цэгээс ойролцоогоор 1.4 км орчмын наана бууна. Эндээс уулын амаа өгсөн алхсаар алхалтын эхний цэгт хүрнэ. Автомашины зогсоол тааруу байдал нь таныг тодорхой хэмжээнд тавгүйтэх боловч ойгоос алхалтаа эхлүүлснээр та илүү тайван, илүү жаргалтай болно гэдэгт итгэлтэй байна.

 

5. Сонгинохайрхан уул

 

Улаанбаатар хотын баруун талд орших, өндөр шовх оройтой, сүрлэг уул бол бидний мэдэх Сонгинохайрхан. Үндсэн 5 оргил байхаас гол төлөв хамгийн хойд талын оргилыг зорьж алхах нь элбэг. Энэхүү оргилын өмнө талаас алхвал Био Комбинат хүртэл автобусаар яваад тэндээсээ бууж, хайрхан өөдөө алхах хүмүүс нэлээд бий. Харин хойд талаасаа их тодорхой, тод жим, замын тэмдэг тэмдэглэгээ, амрах цэгүүдийг байгуулсан байдаг нь алхагчдад ихээхэн тустай байдаг. Хавар, намрын улиралд задгай салхитай, нөмөр багатай байдаг нь энэ улиралд алхагчдын нэгээхэн сорилт байдаг. Энэ чиглэлийн алхалтын замын нийт урт нь 3.2 км байдаг.

 

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Баянзүрх Хайрхан бус ЗүрхХайрханы зураг тавьсан бх юм...солиоч
2022-05-07
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar lalariin shees
2022-05-06