Их Британи, Япон улс цэргийн хэлэлцээр байгууллаа
2022-05-06

Японы Ерөнхий сайд Фумио Кисида Их Британид айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, чухал баримтад гарын үсэг зурсан, энэ нь Украины эсрэг Оросын түрэмгийлэл, Орос, Барууны сөргөлдөөнтэй дам байдлаар хамааралтай гэж ВВС агентлаг мэдээллээ. 

 

Тодруулбал, Япон, Их Британийн сайпд нар Харилцан нэвтрэлцэх хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр цэргийн сургуулилалт болон онц байдлын хор уршгийг устгах зорилгоор хоёр тал нэгнийхээ нутаг дэвсгэр рүү зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах боломжтой болж байгаа аж. Түүнчлэн "дэлхий даяарх ардчилал авторитар дэглэмийн эсрэг нэгдмэл зогсох ёстой" хэмээн Фумио Кисида болон Борис Жонсон нар мэдэгджээ.

 

Хэдийгээр энэ хэлэлцээрт одоо гарын үсэг зурж байгаа ч бэлтгэл ажил нь өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн байна.

Энд дуулгахад, ОХУ хөрш оронруугаа халдсаны дараа улс орнууд аюулгүй байдлаа бодолцохын тулд аливаа цэргийн эвсэлд нэгдэх асуудал хөндөгдөх болсон юм. Тухайлбал, Финланд болон төвийг сахисан статустай Швед улс НАТО-д элсэх асуудлыг хэлэлцэх болсон. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хоёр орон НАТО-д элсэх хүсэлт гаргах эсэхээ тавдугаар сард эцэслэн шийдэж магадгүй бөгөөд АНУ энэ байр суурийг нь дэмжиж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин