УНИАН: Оросууд Украины Херсон хотод Ялалтын баяр тэмдэглэхээр бэлдэж байна

Украины Херсон хотод Оросын цэргүүд нутгийн иргэдийг өөрийн талд оруулах, айлган сүрдүүлэхийг хичээсээр байгаа гэж Херсон мужийн зөвлөлийн дарга Александр Самойленко өгүүлснийг УНИАН дамжуулжээ.
"Манай хүмүүсийг өөрийн талд оруулах, айлгах сүрдүүлэх гэсэн үйлдлүүд гарсаар байна. Эзлэн түрэмгийлэгчдийн төлөвлөгөө өөрчлөгдсөн, тэдэнд сайн сайхан зүйл хийх гэж байгаа мэтээр аяглах болсон. Херсон хотод нөхцөл байдал бусад хотуудыг бодвол арай л намжмал байгаа" хэмээн Александр Самойленко өгүүлжээ.
Түүнчлэн Херсон мужид Оросын цэргүүд болон түүний хамсаатнууд тавдугаар сарын есний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.
"Лоозон, дуу, бүжиг бэлдэж байгаа. Крым болон бусад бүс нутгуудаас уран бүтээлчдийг авчирахаас аргагүй болсон. Учир нь Херсоны уран бүтээлчид тэдний энэ бохир үйлдэлд оролцох хүсэлгүй байгаа юм" хэмээн Самойленко өгүүлжээ.
Г.Бямбасүрэнн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ