ҮХЦ-ийн V дүгнэлтийг УИХ хүчингүй болгоход сонгуулийн холимог систем хэвээр үлдэнэ
2022-05-06

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-д сонгуулийн холимог системийг бий болгох боломж байгаа.

 

 

ҮХЦ, хэсэг улстөрчидтэй хуйвалдаж, V дүгнэлтийг УИХ-д оруулж ирэн, 2016 оны 05 дугаар сард баталсан. Тухайн үед би сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байгааг хэлж, эсэргүүцэж байсан. Энэ алдаагаа засах боломж УИХ-д байна. Тиймээс УИХ хуралдаад, ҮХЦ-ийн дүгнэлтийг баталсан тогтоолоо хүчингүй болгоход бүх асуудал шийдэгдэнэ. Ингэснээр 2012 оны сонгуулийн хуулиар холимог систем хэвээр үлдэнэ” гэдгийг тайлбарлалаа.

 

Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад Засгийн газрын саналыг авсан байх ёстой. Харин Засгийн газар саналаа өгөхгүй удаашруулаад байгаа учраас С.Одонтуяа гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй аж.  

 

Мөн тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралгүй, цогцоор нь хийх ёстой. Гэхдээ эхлээд сонгуулийн тогтолцоог өөрчилж байж Улс төрийн намуудын тухай болон бусад хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж ард түмний хүсэж байгаа өөрчлөлт гарна гэдгийг хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иогэн:
Энэ чавганц одоо гэртээ суух болсоон улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулсийн юу хийж бүтээсийн зүгээр зөвхөн намынхаа эрдэнээгийнхээ өгсөн даадгаврыг л тоть шиг давтаал явж бга ш дээ эмэгтэйчүүд хүүхдийн төлөө юу хийсийн өнчин өрөөсөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байна манай нийгмийн ирээдүй юу болж бгааг мэдэх ч гүй дараагийн сонгуулийнхаа хорыг л найруулаад яваад бга болохоос биш улс орны үндсэн эрх ашиг хөгжилд юу хийж бүтээсэнгүй
2022-05-07
ренчин:
Хамгийн сайн систем бол томсгосон мажаротор өөр ямарч хувилбар байхгүй. Яагаад гээч 1. продорциональ нам дотороо эрэмбэ гаргахаар одоогийнхоос дор. 2. улс орон даяаараа 1 том тойрог болчихвол УБ хотын 76 гишүүнтэй болно.
2022-05-06
ene 2 nukhurtey bolokh gesen chawkaa odoo dald oroosoi
2022-05-06
Ene balai avgaig harahaar bur oi gutah yumaa. AN gej bur hunii hamag itgel setgeleer togloson ugriin sugnuud shuu
2022-05-06
зочин:
ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг биш билүү. ҮХЦ-ийн дзгнэлтийг УИХ-аар хүчингүй болгохоор хууль хүчинтэй гэсэн нь ойлгогдохгүй байна
2022-05-06
Намын жагсаалт гэж ямар хачин балай юм байдаг билээ. Намын даргын гар хөл болсон авилгачид л орж ирнэ. Одоо АН-ын жагсаалтаар УИХ-д хүн сонгох бол хэн хэн орж ирэх бол оо? Баттулга, Элбэгээ, Эрдэнэ нарын хэн дийлснийх нь гар хөл болсон луйварчин, дээрэмчин бөгөөд гишүүний дархан эрх гэдгээр халхавчилж шоронгоос мултрах гэсэн юмнуудаар УИХ дүүрнэ биз дээ? Монгол сүйрнэ шүү.
2022-05-06
Зочин:
Холимог систем Үндсэн хууль зөрчөөгүй, хэрэв намын жагсаалтанд орсон нэр дэвшигчдийг авсан саналаар нь эрэмбэлэн суудал хуваарилавал. Харин хуучин шиг нам дотроо жагсаалтаа эрэмблэвэл нөгөө л "оймсонд хавчуулагдагчид" УИХ-ын гишүүн болно, иргэдийн санал ч гээгдэнэ. Үүнийг намууд сайн мэдэж байгаа боловч нам дотороо эрэмбэлэх хүслээ дарж чадахгүй.
2022-05-06