АНУ Украинд дахин 150 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ
2022-05-07 09:00

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми Украин руу халдаад хоёр сар гаруйн нүүр үзэж байна. Энэ хугацаанд барууны орнууд, тэр дундаа АНУ Украинд их хэмжээний цэргийн тусламж үзүүлж байгаа юм. 

 

АНУ цэргийн тусламжийн ээлжит шинэ багцыг Украинд олгох болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ. Энэ багц нь 150 сая орчим долларын өртөгтэй аж.

 

CNN агентлагийн мэдээлснээр, Украинд 25 мянган мянган артиллерийн сум, радар, түүнчлэн радиоэлектрон тэмцлийн хэрэгслүүдийг нийлүүлэх гэнэ. 

 

АНУ дайн дэгдсэнээс хойш Украинд нийтдээ 1,6 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-07
Дэлхийн ардчилал, зөв бүхний төлөө Украинчууд Оросын хар хүчтэй тэмцэж байна
2022-05-07