ОХУ-ын бараа бүтээгдэхүүний экспортын 96 хувь хоригт орлоо
2022-05-09


 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгөн, Оросын арми хөрш оронруугаа довтлон, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 74 өдөр өнгөрлөө. Энэ хугацаанд сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй, сүүлийн сар гаруй хугацаанд хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Харин барууны орнууд ОХУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд дарамт шахалт үзүүлж, энэ улсын эсрэг тавих хориг арга хэмжээний багцаа үргэлжлүүлсээр байна. 

 

Энэ удаад “G7”-ийн орнуудын төрийн тэргүүнүүд Орос Украин руу халдсанд хариу арга хэмжээ авах асуудлаар ням гарагт цахим хурал хийлээ. Үүнтэй зэрэгцээнд АНУ болон Их Британи улс Оросын эсрэг шинэ хориг тавих болсноо зарласан юм. 


ВВС агентлагийн мэдээлснээр, цахим хуралд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцжээ. Хурлын дүнгээр G7-ийн орнуудын төрийн тэргүүнүүд Оросыг эдийн засгийн хувьд улам тусгаарлах, Путинийг дэмждэг Оросын элитүүдийн эсрэг кампанит ажлаа шинэ төвшинд гаргана хэмээн мэдэгдсэн байна. 


Тэр дундаа Орос хамааралтай байдаг санхүүгийн гол үйлчилгээ болон бусад үйлчилгээнээс энэ улсыг хасахаар болжээ. Үүний зэрэгцээ, Оросын эрчим хүчний түүхий эдээс аажмаар татгалзах тэр дундаа Оросын газрын тосны импортыг хориглох тал дээр хатуу байр суурьтай байгаагаа төрийн тэргүүнүүд мэдэгдсэн байна. 


АНУ-ын шинэ хориг 

Дээрх уулзалтын дараа АНУ Орос, Беларусийн эсрэг тавьж байгаа шинэ хориг арга хэмжээнийхээ талаар зарлалаа. 

“Орост хамгийн их үзэгчтэй, шууд болон шууд бус байдлаар төрийн хяналтад байдаг гурван телевизийн суваг болох “Первый канал”, “Россия-1”, “Телекомпания НТВ” хувьцаат компаниудын эсрэг хориг тавьж байна” хэмээн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 


Түүнчлэн бусад салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг ч хориглосон байна. 


Тодруулбал, цөмийн үйлдвэрлэл зэрэг олон салбарын бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг хориглож, Орос, Беларусийн 2,6 мянган албаны этгээдийг хоригт багтааж, оросуудад зөвлөх, сурталчилгааны болон нягтлан бодох үйлчилгээг үзүүлэхийг Америкийн компаниудад хоригложээ. 


Мөн Оросын томоохон банк болох Сбербанк, Газпромбанкны удирдлагууд гээд 30 гаруй хүн, Оросын тэнгисийн найман компани, 69 хөлөг онгоцыг хоригт багтаасан байна. 


Британийн хориг 

Ням гарагийн орой Британи улс ч Оросын эсрэг тавьсан хоригийнхоо талаар зарласан байна. Их Британийн Олон улсын худалдааны газрын мэдэгдэлд өгүүлснээр 1,7 тэрбум фунтын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд импортын татвар, экспортын хориг тавьжээ.

Тодруулбал ОХУ-аас нийлүүлэх цагаан алт, палладий зэрэг 1,4 тэрбум фунтын үнэ бүхий бараанд импортын татвар ногдуулах бол 250 сая фунтын бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглосон бөгөөд үүнд химийн бодис, хуванцар, резин,  машины тоног төхөөрөмж багтжээ. 


“Путиний санаархалд саад болж, Украины ард түмний эсрэг балмад үйлдэл гаргасан хууль бус түрэмгийллийг таслан зогсоохын тулд бид бүхнийг хийхээр эрс шийдсэн. Энэ нэмэлт хориг нь Оросын цэргийн машинд хохирол учруулна” хэмээн Британийн Олон улсын худалдааны сайд Энн-Мари Треьельян мэдэгджээ. 


Британийн энэхүү хориг нь Оросын эсрэг тавьсан хоригийн гурав дахь шат юм. Оросоос ирэх бараа бүтээгдэхүүний импортын 96 хувь, экспортын 60 гаруй хувьд хориг үйлчилнэ гэж Британийн засгийн газар мэдэгджээ. 


Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаар түүхэн дэх хамгийн их хоригт өртсөн улс болоод байгаа юм. Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд л энэ улсын эсрэг 7154 хориг үйлчилж байлаа. Өмнөх хоригууд нь ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой бөгөөд 2014 онд Крымд олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах шийдвэр гарч, Крымийн Бүгд Найрамдах Улс болон Украинаас салсныг дэлхийн олон улс орон "Украины нутаг дэвсгэрт халдсан хэрэг" хэмээн үздэг юм. 2014 онд хоёр мянга гаруй төрлийн хоригт орж байсан ОХУ Украинд дайн дэгдээснээр дахин өргөн цар хүрээтэй хоригт өртсөнөөр дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригт өртсөн улс, харин энэ улсын Ерөнхийлөгч Путин ЕХ-ны түүхэн дэх, хоригт багтсан гурав дахь төрийн тэргүүн болсон юм. Өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Европын хоригт багтаж байлаа.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ МАШ САЙН.УДАХГҮЙ УЛААН ОРОСУУД ЯЛАГДААД ИРНЭ,ДАЙН ХУРДАН ДУУСЧ УКРАЙНЫ ЭНГИЙН АРД ТҮМНИЙ НУРУУ ТЭНИЙГЭЭСЭЙ БИЛЭЭ? ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРЖ БАЙНА ДАА?
2023-05-26
Битгий горьдцгоо барууны сурталд автсан балай дагзнууд аа. Харин Европынхон өөрсдөө эдийн засаг нь эвгүйрхээд сонин царайлж байна. Доллар еврогийн ханшийн хамаарлыг олоод хараарай, доллар рублийнхийг бас хараарай. Энд дундаас нь хожиж байгаа улс нь АНУ болж таарч байна. Ингээд харахаар АНУ ОРОС 2 л дайтаж байна, европ бол нэг хэрэглүүр хэрэгсэл төдийхөнөөр ашиглагдаж байна, за муу Укр бол ярих ч юм биш.
2022-05-09
Орос орон ингээд ертөнцөөс тусгаарлагдлаа. Цаашдаа огцом уруудаж доройтно. Ер нь алсдаа задрах зам руугаа орлоо доо
2022-05-09
Ishsh tarhini turaal mini. Kulit lichnosti daranguilagchiig tahin shuteed chamaig tooloo yu.
2022-05-09
Мөнхжаргал:
Ха ха ха
2022-05-09
зочин:
хохь чинь гэж энийг хэлдэг юм
2022-05-09
Зочин:
Путин агуу хүн шүү. Гитлертэй л эн зэрэгцэнэ
2022-05-09
Ishsh tarhini turaal mini. Kulit lichnosti daranguilagchiig tahin shuteed chamaig tooloo yu.
Мөнхжаргал:
Ха ха ха