Автобусны жолооч нар үүрэгт ажлаа хийж байхдаа утсаар ярихаа БОЛИНО УУ
2022-05-09

 

 

Даваа гарагийн мэнд. Нийслэлчүүд бид нийтийн тээврээр хөл дүүжилдэг. Нэгээс нөгөөд дамжин сууж, хувь хувьсгалын ажлаа амжуулдаг. Тиймдээ ч түмний унаа болсон автобус үйлчилгээ сайтай байх хэрэгтэй.

 

Коронавирус халдварын энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай, амны хаалтаа тогтмол  зүүж, гараа ариутгахыг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас үргэлж сануулж буй. Гэвч үнэндээ нийтийн тээвэрт хүн хоорондын зай гэдэг үгийг мартах хэрэгтэй. Хөл дээрээ гишгүүлчихгүй шиг л явбал аз. Үүнийг ч иргэд ухамсарлаж,автобусанд амны хаалт зүүгээгүй нэгэндээ шаардлага тавьж, өөр бусдаар бол зохицож зорчиж байна.

 

Нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 980 орчим нийтийн тээврийн хэрэгсэл өдөр тутамд үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил 952 автобус өдөр тутам нийтийн тээвэрт үйлчилж байсан. Харин энэ жилээс 980 болсон.

 

Гэхдээ нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн санааг зовоож буй нэг зүйл бий. Автобусны зарим жолооч үүрэгт ажлаа үл ухамсарлаж, утсаар ярих. Тэд чихэвчтэй, чихэвчгүй янз бүрээр нийтийн тээврийг жолоодож байхдаа утсаар ярина. Уг нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг тэд хариуцаж яваа. Автобусаар найман настай балчраас наян настай буурай хүртэл бүгд зорчино. Тиймээс тэд хариуцлагатай, хүлээцтэй байх хэрэгтэй. Гэвч зарим жолооч нар ажлын нөхцөл, үүргээ ухамсарладаггүй, хэнэггүйтдэг.

 

Сүүлийн үед автобус осол гаргасан, осолдсон гэх мэдээлэл олноор гарах болсон. Тэд ямар алдаа гаргаж, осолдсон, осол гаргасныг цагдаагийн байгууллага тогтоосон биз ээ. Жишээлбэл, 

 

2022 оны 01 дүгээр сарын 19-нд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гэрлэн дохион уулзвар дээр гурван автобус, гурван машин мөргөлдсөн осол гарав. Ослын улмаас таван иргэн ГГССҮТ рүү хүргэгдсэн. 

 

2022 оны 2 дугаар сарын 15-нд Төв шуудангийн уулзварт Нисэх-МУБИС-Ард кинотеатр чиглэлийн том оврын автобус явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарав. Мөргүүлсэн явган зорчигчийг  яаралтай тусламжаар ГССҮТ рүү хүргэгдэв.

 

Анхаарууштай. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо айдас түгшүүргүй, амгалан зорчихыг хүсч байна. Тиймээс автобусны жолооч нарт замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцох, ёс зүй, харилцаа, хандлага, хариуцлагыг дээшлүүлэх сургалт зайлшгүй шаардлагатай байна. 

 

Автобусны жолооч нар үүрэгт ажлаа хийж байхдаа утсаар ярих аа болино уу.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өглөө болгон ажилдаа ирэхдээ суусан автобусны жолоочийн амьдрал, асуудлыг бүрэн сонсоод буудаг даа.
2023-09-29
Зочин гацаа:
Авто баазаас нь хоорондоо үнэгүй ярих эрх бүхий утас өгчихдөг юм шиг байгаа юм. Зогсоо зайгүй арван буудал газар ярих энүүхэнд. Зогсоол болгон дээр утсаар ярингаа таван зуугаа авч заримд нь хариулт мөнгө өгч байсан ч утсаараа яриастай. Жолоочтой ойрхон суусан хүнд яриа нь сонсогдоно. Амьдралд ямар ч нэмэргүй нэг тийм маазарсан нэгнээ доош хийсэн, идсэн ууснаа тоочсон үнэн тэнэг юм ярихыг яана аа
2022-05-09
Zorchigch:
Zob asuudal hondson bn. Jolooch nar -utsaar ih yrdag. Abtobus baaziinhaa dispetcheriin uurgiig guitsetgeed -chi haana ybj bn, bi end ybj bn geed l hoorondoo yriad baidag um . Tednii ene yria-ymar heregtei baidag um bol. Bas yyj idsenee yrnaa.
2022-05-09