Хятадын арми Тайванийн эрэг орчимд цэргийн сургуулилалт хийжээ

БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайвань арлын эргээс зүүн өмнөд зүгт цэргийн сургуулилалт хийжээ. Энэ талаар БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Цэргийн компандлалын дорнод бүсийн командлал мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, цэргийн сургуулилтад тэнгисийн цэрэг, агаарын цэргийн хүчин оролцсоны дээр энгийн байлдааны хэсэг бүхий пуужингуудыг ашиглажээ.
Энэхүү цэргийн сургуулилалт нь ерөнхий байлдааны ажиллагаа явуулах үеийн цэргийн хүчний бэлэн байдлыг шалгах, дээшлүүлэх зорилготой гэж БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ