Канад улс Украины бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө
2022-05-09

Канад улс Украинд 38,7 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болжээ. Түүнчлэн Украинаас экспортлох бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа гэж NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн шинэ тусламжид их буу, буу, дроны камер зэрэг зэр зэвсэг багтана гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн сайт дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна. Түүнчлэн 19,3 сая долларыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт хандивлаж, Украины хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэхэд туслах аж.

 

Түүнчлэн Украины экспортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. 2019-2021 оны хооронд Канад руу экспортлосон Украины бараа бүтээгдэхүүн жилд дунджаар 170,8 сая канад доллар байжээ. Үүнээс 2,6 сая канад долларын татвар авч байсан аж. Харин одоо Украины эдийн засгийг дэмжих үүднээс экспортын татварыг цуцлахаар төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин