Монголын цэргүүд Улаан-Үд дэх парадад оролцжээ

"Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилд зориулан Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон цэргийн парадад Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцсон" гэж "Ариг Ус" телевиз мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголоос хошууч Ш.Мөнгөнсүхээр удирдуулсан 30 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.
"Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь ОХУ болон Монголын Зэвсэгт хүчний хоорондын харилцан итгэлцэл, олон улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна" гэж Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ