УНИАН: Чечень, буриадуудын байсан газарт цэргийн гэмт хэргүүд гарсан
2022-05-09

Украины Буча хотыг Оросын цэргүүд эзлэн түрэмгийлэх үеэр Кадыровын бүлгүүд болон буриадууд байрлаж байсан газруудад цэргийн гэмт хэргүүд гарсан гэнэ. Энэ талаар Украины Дээд радын хүний эрхийг хариуцсан түшмэл Людмила Денисова мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ. 

 

"Бучад цэргийн таван бүлэг байсан. Эдгээрийн нэг нь кадыровчууд, нөгөө нь буриад цэргүүдээс бүрдсэн. Энгийн иргэдийг буудсан, тамласан зэрэг цэргийн гэмт хэргүүд буриадууд болон "кадыровчууд" байрлаж байсан газарт болсон" хэмээн Людмила Денисова мэдэгджээ.

 

Түүнчлэн ОХУ-ын цэргүүд болон бусад анги нэгтгэлийн цэргүүд ч гэмт хэрэг үйлдсэн гэж Денисова өгүүлсэн байна. 

 

"Өндөр, чанга дуутай, цайвар нүдтэй цэргүүд ч гэмт хэрэг үйлдсэн талаар гэрчүүдийн мэдүүлэг олон бий" хэмээн Денисова онцолжээ.

 

Энд дуулгахад, Оросын түрэмгийллийн үед Украинд гарсан гэмт хэргүүдийг нотлох баримтыг НҮБ цуглуулж байгаа юм. Харин Украин улс цэргийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа 500 хүнийг хэн болохыг тогтоосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос ялна.тв5 р сая гарч байгаа хэлэлцүүлэгт оросын түрэмгийлэл гэх.та нар юу ч ойлгодгүй юм уу.баруун.орос гээд бүх мэдээг үзмээр .үнэхээр сэтгэлгээ муутай юм наагуур ярих юм бол бид 30 гаруй жил сайхан болно гэж итгэсэн.ийм сэтгэлгээтэй улс дахиад олон жил ухаад л зарна
2022-05-12
Иргэн:
Оросуудын өмнөөс буриад хүн буруутан болно. Дайн өдөөсөн нь буриад болох биз!!!
2022-05-12
manai buriaduud arai ch tiim yum hiihguiee. chechenuud bol oilgomjtoi. orosuud ch bas zerleg garuud daa
2022-05-12
Шууд хог новшийн сайт:
Слава России! За Россию! За Победу! ????
2022-05-12
Балдан:
Мэдээж, оросууд буриадууд руу хэргээ чихэж байгаа.
2022-05-12
уншиж байгаа сэдвээ ойлгож юмаа бичээч троллууд аа!Украйны талаас бичсэн Унэн Худал нь мэдэгдэхгуй 1талыг барьсан мэдээ байна.Украйн юу ч гэж худлаа сенсацалж магадгуй л болчоод байна шуу!
2022-05-10
Болд:
Оросууд өөрсдийнхөө өдөөсөн дайнд Буриадуудыг урдаа тууж оруулдаг. Муу юм болоход буриадууд дээр тохож орхидог. Түрэмгий Оросууд ийм л улсууд даа
2022-05-10
manai buraiduud tsaivar nudtei, ondor bolj dee.
2022-05-10
Иргэн:
Буриадууд оросуудын өмнөөс буруутан болно , харин буриад дарга нар ..бид нар путины буриадууд гэж оросуудад зусардаж байна ..гэсэн биз дээ
2022-05-09
Мөнхжаргал:
Буриадууд тийм юм хийхгүй. Чеченчүүд болон Оросууд магад
2022-05-09
зочин:
Xамаг бурууг буриадууд руу чихээд наасан...Oросуудын танил арга барил аа гэж..
2022-05-09
Xa Xa Xa
2022-05-09
Зочин:
Оросууд цэргийн бүх гэмт хэргээ буриад, бага ястан руугаа чихнэ. Харж л баыгаарай
2022-05-09