Билл Гейтс: Дайн дэлхийн эдийн засагт цар тахлаас ч илүү цохилт өгнө
2022-05-09

Орос, Украины дайн дэлхийн эдийн засагт коронавирусийн цар тахлаас ч илүү сөрөг нөлөө үзүүлнэ гэж Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс мэдэгдсэнийг Блүмберг агентлаг дамжуулжээ. 

 

Гейтсийн үзэж байгаагаар, түүхий эдийн үнэ өсөж, тээвэр зуучийн салбарт хүндрэл учран, улс орнуудын гадаад өр нэмэгдсэнээс үүдэн дэлхийн эдийн засаг уналтад орох гэнэ. Бодлогын хүүг өсгөх замаар инфляцийг тогтоон барих гэсэн оролдлого нь "эцэстээ эдийн засаг саарахад нөлөөлнө" хэмээн Гейтс мэдэгджээ.

 

Орос, Украины дайн хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Дайн эхэлснээс хойших хугацаанд дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж, харин Украинд дайн дэгдэж байгаа тул экспорт тасалдаж байгаа тул дэлхий даяар эрчим хүчний түүхий эд өсөх, тээвэрлэлт саатах асуудлууд гарсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гайтай рашистууд
2022-05-09