Дэлхийн II дайнаас хойш анх удаа хэрэгжих ленд-лизийн хуулийг Байден баталлаа
2022-05-10 07:57


Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй ленд-лиз хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг Жо Байдены захиргаанд олгох хуулийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сарын 28-ны өдөр баталсан юм. Богино хугацаанд Украинд их хэмжээний зэвсэг олгох боломжийг бүрдүүлсэн энэ хуулийг дөрөвдүгээр сарын наймны өдөр сенат санал нэгтэйгээр дэмжсэн бол дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Америкийн парламентын доод танхимаас 417 гишүүн хуулийг дэмжиж байв. 


Улмаар, Украинд зэвсэг нийлүүлэх ажиллагааг хялбарчлах зорилготой энэхүү ленд-лизийн хуулинд тавдугаар сарын есний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 


“2022 он. Украины ардчиллыг хамгаалах зорилгоор ленд-лиз хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хууль” нэртэй энэ баримт бичгийг Оросын түрэмгийлэл эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн барьж байсан юм. 


Энэ хууль батлагдсанаар, “АНУ-ын Ерөнхийлөгч Украин болон Орос Украин руу халдсанаас үүдэлтэйгээр хохирч буй Зүүн Европын бусад орнуудад батлан хамгаалах чадварыг нь бэхжүүлэх, Оросын талаас гарч болзошгүй эсвэл үргэлжилж буй халдлагаас хүн амыг хамгаалах зорилгоор батлан хамгаалах хэрэгслийг зээлээр эсвэл түрээсээр олгох эрхийг АНУ-ын Засгийн газарт олгох” боломжтой болж байгаа аж. 


Энэхүү хууль нь АНУ холбоотнууддаа зэвсэг, цэргийн техник, хүнсний бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүй, эргэн төлөлтийн урт хугацаатайгаар олгох байсан Дэлхийн II дайны үеийн ленд-лизийн тухай хуультай ижил зарчмаар үйлчлэх юм байна. Дэлхийн II дайны үед ийм тусламжийг голчлон авч байсан улс орнуудын нэг нь Зөвлөлт Холбоот Улс байжээ. 

 

Энд дуулгахад, Орос Украин руу түрэмгийлснээс хойш АНУ Украинд тус бүр нь 800 сая долларын өртөг бүхий гурван багц цэргийн тусламж үзүүлсэн юм. Улмаар Украинд нэмэлт тусламж болгон 33 тэрбум доллар олгох хүсэлтийг Жо Байден дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гаргаж байв. 

Ленд-лизийн тухай хуулийн давуу тал 
 

Шинжээчдийн үзэж байгаагаар ленд-лизийн тухай хуулийн төсөл нь зэвсэг борлуулах үеийн дүрэм журам, явцыг ихээхэн хөнгөвчлөх аж. 


“Ленд-лизийн хууль байхгүй бол Украин улс цэргийн техник түрээслэн авсан тохиолдолд үүнийгээ таван жилийн дотор АНУ-д эргүүлэн өгч, аливаа эвдрэл гэмтлийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Харин ленд-лизийн хууль батлагдсанаар Украин ийм хариуцлага хүлээхгүй, зэвсэг авахад хялбар болно” гэж Катоны хүрээлэнгийн улс төр судлаач Жордан Коэн Defenseone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Үүний зэрэгцээ, энэ хууль батлагдсанаар АНУ-ын Ерөнхийлөгч Украинд зэвсэг түрээсээр олгох үндэслэлийг конгрессын өмнө тайлбарлах албагүй, шуурхай олгох боломжтой болох гэнэ. 


Энэ хуулийг баталсан нь ОХУ-тай хийх хэлэлцээнд Украины байр суурийг бэхжүүлэх зорилт агуулсан гэж Атлантын зөвлөлийн Forward Defense хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ажилтан Томас Уоррик үзэж байгаа аж. 


“Энэ нь ойрын үед улам их зэр зэвсэгийг Украинд нийлүүлнэ гэдгийг украинчууд төдийгүй Путинд харуулж буй дохио” хэмээн Томас Уоррик өгүүлжээ. 


Ленд-лиз гэж юу вэ?

Ленд-лиз нь тусламж зээлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар 1941 оны гуравдугаар сарын 11-нд баталж, Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн II дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлж байжээ. Нийт 50,1 тэрбум ам.долларын тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм.
 
Үүнээс 31,4 тэрбум ам.доллар Их Британид, 11,3 тэрбум ам.доллар ЗХУ-д, 3,2 тэрбум ам.доллар Францад, 1,6 тэрбум ам.доллар БНХАУ-д оногджээ. Энэ хөрөнгийн ердөө 10 хувийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгажээ.

 

Ленд-лизийн хөтөлбөрийн дагуу олгогдсон зэр зэвсгийн төлбөрийг эргүүлэн авахдаа Вашингтон 90 хувиар хямдруулан тооцож байжээ. Учир нь дайны үед холбоотнууд олон хүнээ алдсан, эдийн засаг нь сүйрсэн зэрэг нь зээлийн төлөлтийг бууруулах хангалттай үндэслэл гэж Вашингтоны улс төрчид үзэж байв.
 

Дайн дуусахад 1945 оны есдүгээр сард ихээхэн хэмжээний ленд-лизийн эд бараа, тоног төхөөрөмж Английн боомтуудад дамжих баазад хадгалагдаж байсныг англичууд дайны дараах сэргээн босголтдоо хэрэглэхийг хүсч Америкаас жинхэнэ үнээс нь 90%-аар хямдруулж авч байжээ. 2006 оны 12 сарын 31-нд Их Британи ленд-лизийн сүүлчийн төлбөр 83,3 сая ам.долларыг төлсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украин дууссан. Үүрд алга болсон:
Аль ч утгаараа дэлхийд Украин гэж улс байхгүй болох нь тодорхой!!!
2022-05-12
Өрнөдийн.Өрөнд оруулж.өтөнд идүүлэх ленд лиз гэдэг энэ дээ.украйны зеленский амьд байгаад байвал алсдаа муриад гаригаар нэг ану г муулаад бадар барих вий дээ.
2022-05-12
Ха ха ха:
Америк НАТО гэрчүүд сүүлчийн укрианаас өрөө нэхэх юм болно
2022-05-11
орос путин ихээхэн хүнд байдалд орно доо
2022-05-11
УКРАЙН Ч ӨРНӨӨСӨӨ ГАРЧ ЧАДАХГҮЙ Л БОЛОХ БАЙХ
2022-05-11
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-11
Зочин:
Зөв шүү.
2022-05-10
Zocnin:
Zalitai ulsuud yumaa ukraind ogson mongoo butsaagaad tureesleed awcnih yum bnal daa
2022-05-10
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-10
Иргэн:
Украйнчууд АНУ-д дараа нь маш их өрөнд орно. Эдийн засгийн боолчлол гэж хэлсэн ч болно
2022-05-10
Жирийн Монгол:
Үр дүн Укриан нутагт дайн болно. Ард түмэн л илүү зовох байхдаа. Тэгээд дараань өрний хараат утсан хүүхэлдэй улс болно.
2022-05-10
999:
Оросын түрэмгийлэгчид хүнд орлоо доо.
2022-05-10
Зочин:
Ленд-Лиз гэдэг нэрийг нь хараад л ойлгочих зүйл. Сэм ах зэвсгээ шахаад Украйн дүү нь улам өрөнд орж дээ. Санаснаар болдог бол Украйн Орос хоёр асуудлаа эв зүйгээр шийдчихдэг бол өөрсдөд нь тустай байх даа
2022-05-10
2-рт:
түрэмгийллийг хамтран тэмцэж байж гэмээнэ зогсооно шүү дээ.
2022-05-10
Зөв хөө:
Хаа сайгүй л фашизмын эсрэг тэмцэж байна
2022-05-10
зочин:
путин ч зул мөхөхийн өмнөхөн гэдэг шиг л байна даа..
2022-05-10
2-р:
2-р дайны үед бол АНУ яалт ч үгүй гавъяатай үйл хийсэн л дээ. Одоо харин ОХУ нтрийг хэт дарамтлалгүй учир зүйгээр хэл амаа олоод дайныг зогсоомоор байхын.
2022-05-10
Зочин:
Зөв шүү.
2-рт:
түрэмгийллийг хамтран тэмцэж байж гэмээнэ зогсооно шүү дээ.