Берлин: Георгийн туузгүй ялалтын баяр, Путинийг магтсан этгээд эр
2022-05-10 10:31

Өчигдөр буюу тавдугаар сарын есний өдөр дэлхийн олон оронд Ялалтын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн II дайнд ялагдсан Герман улсад ч энэ төрлийн арга хэмжээ болдог бөгөөд энэ жил Берлин хотод цэргийн бэлгэдэл, туг далбаа, эх оронч дуугүйгээр Ялалтын баярыг тэмдэглэсэн талаар DW агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын есний өдөр Оросоос гаралтай иргэд Берлин хотноо Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Тэд Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, далбаа барин алхаж, Георгийн тууз зүүн, дуулж, бүжиглэж, олон хүн Аугаа их эх орны дайны үеийн дүрэмт хувцас өмсдөг байжээ.

 

Харин энэ жилийн арга хэмжээ огт өөрөөр болж өнгөрсөн гэнэ. Орос Украинтай дайтаж байгаа цаг үед ялалтын баяр таарсан тул Берлин дэх Ялалтын баярын арга хэмжээний үеэр мөргөлдөөн гарахаас сэргийлэн цагдаагийн хатуу хяналт, хамгаалалт дор арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Ялалтын баярын үеэр Оросын төдийгүй Украины далбааг ч ашиглахыг хориглосон, түүнчлэн цэргийн бэлгэдэл, улс төрийн плакат барих, дүрэмт хувцас өмсөж, дайны үеийн дуу дуулахыг хатуу хоригложээ. 

 

Берлин дэх Оросын элчин сайд Ялалтын баяраар Тиргартен дэх цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай аж. Харин энэ жил чухам хэдэн цагт цэцэг өргөх ёслол болох талаар хэвлэлийнхэнд мэдээлээгүй, гэнэт л гарч ирэн цэцэг өргөсөн гэж Германы хэвлэлүүд бичжээ.

 

Хэдийгээр энэ өдөр Зөвлөлт, Оросын далбаа ашиглахыг хориглосон байсан ч цэцэг өргөх ёслолд оролцогчид ийм далбаа барьж, Георгийн тууз зүүн, цэргийн малгай өмссөн байсан гэнэ. Ялалтын баярын өдөр үйлчлэх хориг хязгаарлалт дипломатууд болон албаны төлөөлөгчдөд хамаарахгүй гэж Берлиний цагдаагийнхан тайлбарлажээ.

 

Путинийг дэмжсэн "хачин эр"

Тиргартенд цэцэг өргөх ёслолыг хүмүс хүлээж байх зуур унадаг дугуйн дуулга өмссөн нэгэн эр олны анхаарлыг ихэд татсан гэнэ. Тэрбээр Омскоос гаралтай, Берлинд олон жил амьдарч байгаа  60 настай Владимир гэх орос хүн аж.

 

Владимир Путинийг магтан, Барууныхан болон Олаф Шольцыг муулж орос болон германаар чанга чанга ярьж байсны дээр цүнхнээсээ Оросын Ерөнхийлөгч Путиний хөрөг бүхий плакат гаргаж ирсэн байна.

 

Үүн дээр "Путин бол энх тайван" гэж германаар бичсэн байжээ. Харин удалгүй цагдаагийнхан ирэн, түүнийг плакатаа хураахыг хүссэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дорж:
тэр омскдоо л амьдарч бхгүй 20жил германд ккк. тм л сшрхий юм бол буцах л хэрэгтэй ш д.Буцаана гэвэл яаж уйлан дуугарах бол
2022-05-13
Манайх чинь харин эрх чөлөөтэй орон юм аа.
2022-05-12
Эх орондоо амьдрахгүй яасан Юмбол
2022-05-12
Дайны хүндийг нугалсан эх орноороо бахархах нь аргагүй
2022-05-11
Эх орондоо амьдрахгүй яасан Юмбол
Эх орноо дайнд ганцаар ялсан гэж бахархаж, түрэмгийлэгчид бэлдэж бжээ
2022-05-11
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-11
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-05-10
Harin tiimee. Huuramch eh oronch nuhur bna.
2022-05-10
зочин:
Oрост амьдардаггүй Oросын эх оронч тэгээд Oрос луугаа зайлахгүй германд амьдраад байдаг...кк
2022-05-10
Harin tiimee. Huuramch eh oronch nuhur bna.