Украины сэтгүүлчид Пулитцерийн шагналын тусгай шагнал хүртжээ
2022-05-10

Сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Пулитцерийн шагналын зохион байгуулах хороо 2022 оны шагналтнуудынхаа нэрсийг зарлажээ.

 

Тусгай шагналыг дайны үйл явцыг дамжуулж буй Украины сэтгүүлчдэд гардуулсан байна. Тэдний нэрсийг зарлаагүй бөгөөд харин эдгээр сэтгүүлчид эр зориг гаргаж, үйл явдлыг үнэн зөвөөр дамжуулсныхаа төлөө энэ шагналыг хүртсэн гэж зохион байгуулах хороо мэдэгджээ.

 

 

 

Бусад нэр төрлийн тухайд, The New York Times сонин олон улсын болон дотоодын сурвалжлагуудаараа шагнал хүртсэн байна. Олон улсын сурвалжлагадаа энэ сонины сэтгүүлчид Америк гал нээсний улмаас амиа алдсан Ойрх Дорнодын энгийн иргэдийн талаар өгүүлсэн бол дотоодын сурвалжлагадаа саатуулагдах үедээ АНУ-ын цагдаагийнхны гарт амиа алдсан жолооч нарын тухай өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин