Беларусь Украинтай залгаа хил орчимд цэргүүдээ байршуулжээ
2022-05-11

Оросын гол холбоотон улс болох Беларусь тавдугаар сарын дөрөвний өдөр Зэвсэгт хүчний "хариу үзүүлэх бэлэн байдлын гэнэтийн шалгалт" эхлүүлж байлаа. 

 

Улмаар энэ гэнэтийн шалгалтын хоёр дахь шат эхэлсэн талаар Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. "Эрх чөлөө радио"-ийн мэдээлснээр, Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсаны дараа ийнхүү зэвсэгт хүчний шалгалтын хоёр дахь шат эхэлсэн хэмээн зарлажээ. 

 

Беларусийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Виктор Гулевичийн мэдэгдсэнээр, хоёр дахь шатанд Баруун болон баруун хойд чиглэлд батальон-тактикийн бүлгүүд, түүнчлэн тэдгээрт хүч нэмэгдүүлэхийн тулд агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд, пуужингийн цэрэг, артиллерийн нэгтгэлүүд хөдөлжээ.

 

Мөн тусгай ажиллагааны хүчний хэсгүүд өмнөд зүгт  тактикийн гурван чиглэлд төвлөрсөн гэж Гулевичи өгүүлсэн байна. Энэ нь Украинтай хил залгаа бүс нутаг юм.  Үүний зэрэгцээ Брест, Гродненск мужуудад нутаг дэвсгэрийн хамгаалалтыг цуглуулах зорилгоор 430 цэргийн алба хаагчид зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Ийм алхам хийх болсон нь АНУ болон түүний холбоотнууд Беларусийн улсын хил орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотой гэж Беларусийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Виктор гулевич мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээ хийсний дараа, тавдугаар сарын дөрөвний өдөр Беларусийн Зэвсэгт хүчин гэнэтийн шалгалт зарлаж байлаа. Украинд өдүүлсэн Оросын дайн эхлэх үеэр Беларусийг цэрэг илгээж, дайнд оролцож болзошгүй гэж олон улсын зүгээс болгоомжилж байв. Улмаар тавдугаар сарын эхээр ийнхүү гэнэтийн шалгалт зарласан нь болгоомжлолыг улам нэмэгдүүлж байлаа. Гэсэн ч одоогоор Беларусь Украни дахь дайнд идэвхтэй оролцох зорилготойг илтгэх шинж тэмдэг алга байна гэж Пентагон тавдугаар сарын зургааны өдөр мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дорж:
орсон нь дээр . Лукад өөр аврал үгүй.Путин дуусвал Лука ч дуусна.Хамт л дуус
2022-05-13
Хамсаатан бол орж л таарна.барууныхан бүүр нохой шиг байхад.одоо америкд алуулж бөмбөгдүүлж байсан лалын шашинтанууд баруун руу дайрах хэрэгтэй
2022-05-12
zl:
aluurchin setgelgeetei sda ve
2022-05-11
Ss:
Yadrah tsagt nohriin chanar tanigdana gej ene dee.lukashenko uhaantai hun bn
2022-05-11
zl:
aluurchin setgelgeetei sda ve
зочин:
энэ лууяа ч мөдхөн харваад далд орно доо..
2022-05-11
Батька ч юув дээ
2022-05-11