Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук таалал төгсжээ
2022-05-11

Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук 89 насандаа таалал төгсжээ. Энэ талаар улс төрчийн гэр бүлээс авсан эх сурвалжтайгаар "Украинские новости" агентлаг тавдугаар сарын 10-ны өдөр мэдээлсэн байна. 

 

2021 оны зургадугаар сарын сүүлээр Леонид Кравчук зүрхний мэс засалд орж, удаан хугацаанд эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан аж. Ухаан орсных нь дараа тэрбээр Германы Мюнхен хотын эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлж байжээ. 

 

Леонид Кравчук 1911-1994 оны хооронд Украины Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрбээр ЗХУ задрах "Беловежийн хэлэлцээ"-д Орос, Беларусийн төрийн тэргүүнүүд болох Борис Ельцин, Станислав Шушкевич нарын хамт гарын үсэг зурж байлаа.

 

2020 оны долдугаар сараас хойш Леонид Кравчук Украины дорнод хэсэг дэх нөхцөл байдлыг зохицуулах бүлэг дэх Украины төлөөлөгчдийг тэргүүлж байлаа. Тэрбээр Донбасст зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш эх оронч үзлээ эрс шийдэмгий илэрхийлэх болсон.

 

Амьд ахуйдаа өгсөн сүүлчийн ярилцлагадаа тэрбээр ерөнхийлөгч байх хугацаандаа гаргасан гол алдаа нь Орост итгэсэн явдал байсан хэмээн ярьж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
мөнхжаргал:
83 жил
2022-05-11
Medrel muut. Tuuhee unshaach
2022-05-11
Орчуулагч нь энэ алдаагаа залруулчихвал зүгээр юм уу.:
Леонид Кравчук 1911-1994 оны хооронд Украины Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.
2022-05-11
мөнхжаргал:
83 жил
Харин ч эсрэгээрээ:
Орос украинд маш их итгэж зээл тусламж үзүүлж байсан. Украин бол харшөөсөө урвасөн хулгайч нарын улс. Украин гэж түүхэнд бгаагүй. Оросын газар нутаг юм шүү!!!
2022-05-11
Medrel muut. Tuuhee unshaach
Зочин:
Нас барахаасаа жилийн өмнө хэлсэн байсан. Дэлхий нийтээрээ Украинтай нэгдэж байж Оросыг дарж авна гэж
2022-05-11