Таван бөхийн барилдах эрхийг сэргээж, гурван бөхийн эрхийг хаслаа
2022-05-11

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурлаар таван бөхийн барилдах эрхийг сэргээж, гурван бөхийн эрхийг хасжээ. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулсан байна. 

 

Харин сэргээшийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр хаслаа. Мөн дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг зургаан сараар хассан байна. 

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эрх хасах болохоороо аймгийн цолтой бөхчүүдийн нэрийг бичдэг улсын цолтой болохоор нэрийг нь бичдэггүй ийм арчаагүй пялдага байж болохгүй шүү МҮБХ
2022-05-11
Иргэн:
сайхан гурилдах юмдаа. шагнах болохоор нэр ус нутаг нугатайн зарлаад л. шийтгэх болохоор нэр ус байхгүй
2022-05-11