Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгнө
2022-05-11

ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор Швед, Финланд улс аюулгүй байдлаа бодолцон, НАТО-д элсэх хүсэлт гаргахаар болсон талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарч байлаа. 

 

Энэ хоёр улс НАТО-д элсэх хүсэлтээ нэгэн зэрэг өгнө,  ирэх долоо хоногийн эхээр хүсэлтээ гаргана гэж Финландын Helsingin Sanomat сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. Мэдээлэлд өгүүлснээр, Финландын хүсэлтийг элчин сайд Клаус Корхонен өгөх аж.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр Путиний тушаалаар Оросын арми Украинд байлдааны ажиллагаа эхлүүлэх болсонтой холбоотойгоор Финланд, Швед улс НАТО-д элсэх асуудлыг хэлэлцэх болсон юм. Харин Оросын хөрш Финланд улс НАТО-д элсэхээр шийдвэр ОХУ "шаардлагатай бүхий л арга хэмжээг авна" гэж Оросоын Гадаад хэргийн орлогч сайд Александр Грушко мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв шүү,
2022-05-11