Буриадад Орос-Монголын форум болно
2022-05-11 14:00

"Орос-Монгол. Шинэ нөхцөл дэх түншлэл" нэртэй Орос, Монголын форум энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаан-Үдэд хотод зохион байгуулагдана гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ форумыг Буриадын тэргүүн Алексей Цыденов санаачилсан байна. Улмаар түүний санаачилгыг Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Юрий Трутнев дэмжжээ. 

 

Форумын хүрээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцсон үзэсгэлэн зохион байгуулагдаж, хоёр талын эрх баригчид Орос, Монголын хөрөнгө оруулагчдад бий болох давуу талын талаар танилцуулах юм байна. Энэ форумд биечлэн болон цахимаар нийт 1000 гаруй хүн оролцох төлөвтэй гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин