Казахстан Киргиз улсад цэргийн техникийн буцалтгүй тусламж үзүүлнэ
2022-05-11

Киргизд цэрэг-техникийг дэмжлэг үзүүлэх хэлэлцээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Казахстаны парламентын доод танхим дэмжжээ. Энэ талаар "Интерфакс" мэдээлсэн байна. 

 

2021 оны 12 дугаар сарын долооны өдөр гарын үсэг зурсан хоёр талын гэрээний дагуу Казахын тал бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн хүчин чадлыг хангах зорилгоор Киргизд цэргийн техникийг буцалтгүй тусламжаар олгох юм байна. Цэргийн тусламжийн нэр, хэмжээг дипломат сувгаар дамжуулан тохиролцоно гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Афганистан дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Казахстан улс Киргиз, Тажикт зэр зэвсэг, тусгай техник өгөхөөр болсон талаарх  мэдээлэл 2021 оны 11 дүгээр сард гарч байлаа. Энэ тусламжийг Казахстаны илүүдэл нөөцөөс гарган олгох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
болж байна . болж огвол тусалж байх нь зов шуу
2022-05-12