Н.Мандуул: Самурай бондын эргэн төлөлтийн тодорхой хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулсан
2022-05-11

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “Самурай бондын эргэн төлөлтийн 3/1-ийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Самурай бондын бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн. Харин Чингис хаан банкны хувьд Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ бий. Хадгаламж байршуулахад банкны хуулийн дагуу хийгддэг. Хөгжлийн банкны хувьд сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим нэг үл хөдлөхийн шаардах эрхийг авсан байдаг.

 

Төслөө зориулалтаар нь ашиглаж байгаа, зах зээл, цар тахал зэрэг шалтгаанаар төсөл нь саатсан хувийн хэвшлийн зээлдэгч нартаа уян хатан хандаж байгаа. Эргэн төлөлтөд янз бүрийн санал гарч байна. Дараагийн хэлцэлд орж гэрээгээ шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс зарим зээлдэгч нарт нэмэлт магадлан шинжилгээ хийж байна. Гэхдээ зургаадугаар сарын 30-нд хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчийн компаниудын чанаргүй зээлд шийдвэр гаргуулж, ажиллагаа хийх ёстой болно" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
1/3 (гуравны нэг) гэдэг юм шүү! сэтгүүлч нэртэй малнууд аа! үргэлж буруу алдаатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд дамжуулдаг та нар шиг малнуудаас болж шинжлэх ухаан Монголд устлаа!!!!
2022-05-12