Шольц: Украины дайны хор уршгийг 100 жил мэдэрч болзошгүй

Орос, Украины дайны улмаас олон хотод дэлбэрээгүй бөмбөг үлдсэн тул Украин улс 100 жилийн туршид дайны хор уршгийг мэдэрч болзошгүй гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ.
"Тиймээс бид Украиныг сэргээн босгоход хамтран ажиллахаас аргагүй" хэмээн Олаф Шольц Берлин хотноо зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн Дэлхийн II дайны үеийн бөмбөгүүд одоо хүртэл Германаас олддог гэдгийг онцолжээ.
Мөн энэ өдөр Олаф Шольц Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан байна. Тэрбээр энэ үеэрээ Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук таалал төгссөнд эмгэнэл илэрхийлээд, Украинд тусламж үзүүлэх талаар хэлэлцжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ