Н1: Монгол Улс Оросын иргэдийн цагаачлалын дамжин өнгөрөх суваг болжээ
2022-05-12

Монгол Улс Оросоос ирэх цагаачдын дамжин өнгөрөх суваг болсон талаар Буриадын "Номер один" сонины нийтлэлд өгүүлжээ. 

 

"Улаан-Үд-Улаанбаатар" чиглэлд автобус өдөр бүр явдаг болж, энэ автобусаар зорчих хүмүүс улам л олширч байна. Буриад, Монголын хооронд автобус явж эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөхөд энэ чиглэлийг сонгох үйлчлүүлэгчдийн тоо байнга их, өдөр бүр л автобус дүүрэн хүн явдаг" хэмээн Буриадын хэвлэлд бичсэн байна.

 

"Тавдугаар сарын баяруудын үеэрх бүх тасалбар зарагдаж дууссан. Тиймээс автобусны тасалбарыг аль болох эрт авбал дээр" гэж "Байкал" тээврийн товчооныхон "Номер один" сонины сэтгүүлчид ярьжээ. Эндээс өдөр бүр 07:30 цагт Монголыг зорих автобус хөдөлдөг юм.

 

Улаан-Үдээс өглөө хөдөлсөн автобус мөн өдрийнхөө үдэш Улаанбаатарт ирнэ. Орос-Монголын хил хүртэл гурван цаг хүрэхгүй хугацаанд явдаг бол цаашлаад "Алтанбулаг-Улаанбаатар"-ын зам маш муу учраас олон цагийг зарцуулдаг хэмээн "Номер один" сонинд бичсэн байна.

 

Мөн Оросын жуулчид ирж очих тасалбарыг нэг дор авах боломжгүй, учир нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийг Монголын тал хариуцдаг тул Монголд ирсэн хойноо л буцах тасалбар авдаг аж. Үүний зэрэгцээ, буцах тасалбар шаардлагагүй, нэг талын тасалбар авах хүмүүс ч олон байдаг гэнэ. 

 

"Улаанбаатарыг Оросоос явах хямд боломж болгон ашигладаг. Учир нь Монголын нийслэлээс Сөүл, ер нь хаашаа ч хамаагүй нисэх боломжтой. Гадаадад очоод цахимаар ажиллах боломжтой байдаг учраас Оросоос явахын тулд Монголоор дамжин өнгөрөх нь хямд байдаг" гэж Улаан-Үдийн IT мэргэжилтэн Максим сэтгүүлчид ярьжээ.

 

Украин, Оросын дайнтай холбоотойгоор ОХУ тавдугаар сарын есний өдөр бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнтэй холбоотойгоор Монголыг зорих хүмүүс ч олширсон гэнэ. 

 

"Цэргийн насны залуус улам л олноороо хөрш орныг зорих болсон. Энэ нь Монгол руу чиглэсэн галт тэрэг, автобусны зорчигчдыг харахад л илт" хэмээн сонинд өгүүлжээ. 

 

"Номер один" сонин цааш бичихдээ, Монголд ковидын эсрэг хязгаарлалт цуцлагдсан, оросуудын хувьд энэ улс визгүй байдаг нь жуулчид, дамжин өнгөрөх хүмүүсийн тоо өсөхөд нөлөөлсөн хэмээн онцолсон байна. Мөн "Эрхүү-Улаанбаатар" чиглэлийн галт тэрэгний тасалбар ч эрэлттэй байгааг онцолжээ.

 

Г.Бямббасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросууд их болох тусам удахгүй дээрэм зодоон болно монголчууд урьд ямар гөлөг байлаа удахгүй социйн үедээ очиндоо
2022-05-15
Orosuud Mongold yu hiine gej irdeg bna?
2022-05-13
Зочин:
Тийм учиртай бж. Хотын төвөөр дүүрэн Оросууд
2022-05-13
Зочин:
Тийм учиртай бж. Хотын төвөөр дүүрэн Оросууд
2022-05-13
orosuudiig baingiin orshin suugch bolgoj bolohgui. dairaad damjaad ungurch boloh yum. suurishval yu boldogiig zuun ukrain, transdniestr haruulj baina
2022-05-13
Oros buriaduud irsneer,hudaldan abalt saijirch bn
2022-05-13
O:
Tenegteed bai. Gudamjind zunduu yavj bn
2022-05-12
K:
Orosuud zunduu bnle. Udurt olonoor taraldaj bnle. Ikh delgur 8 shargiin oiroltsoo
2022-05-12
Оросын жирийн иргэд хэзээ ч эх орноо орхидогүй харин монгол оросын луйюарчид л гадагшаа зугтдаг сайханбилэгээс авхуулаад л
2022-05-12
O:
Tenegteed bai. Gudamjind zunduu yavj bn
оросуудад хамаг бараа буудлаа үнэтэй байлга. мөнгө олцгоо. тэртээ тэргүй шарлайсан юмнууд монголд дургүй.
2022-05-12
Славчууд хоорондоо алалцаж байхад манай онигорууд тэнд очиж үхэх шаардлага байхгүй. Путин буриад залууст геноцид үйлдэж байна.
2022-05-12
Сургамж:
Байлдаж сурах л хэрэгтэй . Монгол цустай л бол амьд гарах ухаантай байх.тэгээд ч Орос улсын иргэн
2022-05-12
Славчууд хоорондоо алалцаж байхад манай онигорууд тэнд очиж үхэх шаардлага байхгүй. Путин буриад залууст геноцид үйлдэж байна.
Энэ доор тэнэгт бичив:
Чи өөрөө Оросын боол болжээ, оюун санаа чинь авах юм алга
2022-05-12
АН ын харийн боолууд энэ сайттайгаа мөн ч их хуцах юмаа. Дараагийн удаа олон юм хуцаад байвал бухимдсан ард түмэн гурил цацахгүй чулуу мод л болох байх шүү.
2022-05-12
Энэ доор тэнэгт бичив:
Чи өөрөө Оросын боол болжээ, оюун санаа чинь авах юм алга
Зочин:
Украины дайнд Оросын муж, хязгааруудаас 100 мянган хүн дутамд алагдаж буй хүнийхээ тоогоор Буриад тэргүүлж явна. Москва мужаас 100 дахин их. Яаана даа, буриад нар минь. Хэзээ бодит байдлыг ойлгож оросуудын өмнөөс очиж үхэхээ зогсоох юм бол.
2022-05-12
Oros buriaduud irsneer,hudaldan abalt saijirch bn