Орос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлжээ
2022-05-12 10:48

Хятад улс ган үйлдвэрлэхэд шаардлагатай гол түүхий эд болох металлургийн нүүрсний Оросоос авах хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, импортыг төвшин дээд хэмжээндээ хүрсэн гэж Kpler дүн шинжилгээний компани мэдээлснийг "Металлургпром" сайт дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард ОХУ далайн тээврээр Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард 1,37 сая тоннд хүрчээ. Харьцуулвал, гуравдугаар сард 0,92 сая тонн, хоёрдугаар сард 0,75 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд эндээс харахад ОХУ Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээ сар тутамд асар ихээр нэмэгдүүлж байгаа юм.

 

ОХУ дөрөвдүгээр сард Хятад руу нийлүүлсэн эрчим хүчний болон коксжих нүүрсний хэмжээ 4,37 сая тоннд хүрсэн нь өмнөх сарын үзүүлэлтээс хоёр дахин нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Урвагч женко баттулга ...
2022-05-12
зочин:
Оросын хүргэн Женkoeв Xалтмаев Баттулга ажилаа сайн хийжээ.. Oросууд мани эрд - За Баттулгаа чи наанаа ингээд үймүүлээд саатуулж бай. бид тэр хооронд нүүрсээ зараадхая - гэсэн байх л даа..
2022-05-12
Нэг урвагчын оролцоотойгоор:
Орос ялчихсан юм
2022-05-12