Хэнтий аймагт ойн түймэр гарч 2.5 га талбай шатжээ
2022-05-12 12:30

 

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар  өчигдөр буюу 05.11-ний өдрийн 19:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 20:50 цагт хүлээн авсан байна.

 

Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 05.12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоногложээ.

Shuud.mn
Сонин хачин